НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА
COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа
АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна
Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Нийт нутгийн 30 хувьд өвөлжилт хүндэрч магадгүй
Ирэх өвөл 50 сая толгой мал өвөлжинө. Нийт нутгийн 70 хувьд зуншлага сайхан, газрын гарц сайн байна. Үлдсэн 30 хувьд нь бэлчээрийн даац хэтэрсэн, гандуу байгаа аж. Тухайлбал Баян-Өлгийн Булган, Ховдын Манхан, Өвөрхангайн Баруунбаян-Улаан зэрэг 11 аймгийн 34 суманд бэлчээрийн даац хэтэрчээ. Иймд гандуу болон бэлчээрийн даац хэтэрсэн газрын малчдыг ойролцоо аймаг, сумын нутагт отор нүүдэл хийлгэх, хилийн зурвас болон, дархан цаазтай газарт оруулж өвөлжүүлэх арга хэмжээ авахаар тогтлоо. Мөн өвс тэжээлийн нөөц ахиухан бэлдэх үүргийг ҮХААЯ-наас орон нутгийн удирдлагуудад өгчээ. Ирэх хаварын хүнсний хэрэгцээнд Улаанбаатар хотод 12, Дархан-Уул, Орхон аймагт тус нэг мянган тонн мах нөөцлөх шийд гарлаа. Ирэх сард тендер зарлаж нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах аж. Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн цаг агаарын урьдчилсан мэдээнд ирэх өвөл Төв болон Баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиуй цас орж хүйтрэх төлөвтэй байна.

0 Сэтгэгдэл