Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ОРОН НУТАГТ БАГШААР АЖИЛЛУУЛНА COP17: Замын хөдөлгөөний зохицуулалтын асуудлаар хамтарсан уулзалт зохион байгуулагдлаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс руу экспортлох махны хэмжээг 5000 тоннд хүргэж нэмэгдүүлэх санал тавилаа АТГ: Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын хүрээнд 69 нэгж талбарыг чөлөөлөөд байна Боловсролын салбарт хиймэл оюуныг нэвтрүүлэх чиглэлээр “OpenAI”-тай хамтран ажиллах боломжийг хэлэлцэв
Азийн хүүхдийн эрхийн чуулга уулзалт болно

Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар Чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Хүүхдийн Эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хангах, Азийн улс орнууд үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах талаар гаргаж буй хүчин чармайлт, ололт амжилт, туршлагаа харилцан солилцох, тулгамдаж буй бэрхшээл, цаашдын чиг хандлага, хамтын ажиллагаа эрэлхийлэх зорилготой тус чуулга уулзалтад Зүүн Азийн орнуудын 40 гаруй зочид төлөөлөгч оролцоно.

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенци батлагдсаны 25 жилийн ой тохиож байгаагаараа энэхүү чуулга уулзалт онцлог бөгөөд “Хүүхдийн хөдөлмөр, боловсрол”, “Хүүхдэд үзүүлж буй дэмжлэг, хүүхдэд ээлтэй хот”, “Хүүхдийн эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих механизм байгуулах” гэсэн гурван үндсэн сэдэвт хуралдаан явуулах юм.

Азийн Хүүхдийн эрхийн Форумаас зохион байгуулсан 2009 оны Сөүлийн хурал, 2011 оны Токиогийн хурлаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ энэ удаагийн чуулга уулзалтаар оролцогч улс орнуудын хүүхдийн эрхийн хамгааллыг сайжруулахад Олон Улсын байгууллага, Засгийн газрын холбогдох байгууллага, иргэний нийгмийн байгууллага, судлаач, мэргэжилтэн  хоорондын харилцаа холбоо, сүлжээг бий болгох, Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийг улс орнууд сайжруулах зэрэг асуудлаар бодлогын баримт бичиг гаргахаар төлөвлөж байгаа аж.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон Улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн Институци хамтран энэ сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар Чуулга уулзалтыг зохион байгуулах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан