Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол улс Хятадын 8 боомтыг ашиглах эрхтэй болно
БНХАУ-ын дарга Си Жинпинь өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр ирнэ. Өмнөд хөршийн даргын төвшний дээд хэмжээний айлчлал 11 жилийн дараа манай улсад ирж буй нь энэ. Хоёр улсын Засгийн газар нийтдээ 11 гэрээ хэлэлцээр хийж байгаагаас 4 нь Зам, тээврийн яаманд харьяалагдах бөгөөд энэ дунд олон жил яригдсан Хятад улстай хийх транзит тээврийг хөгжүүлэх гэрээ, хэлцэлд эцсийн байдлаар гарын үсэг зурах гэнэ. Энэ нь манай улс далайд гарцгүй орон учраас дамжин өнгөрөх тээврийн асуудалд анхаарал хандуулж байгаагийн илрэл юм. Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Гуравдагч зах зээлд бүтээгдэхүүн экспортлохын тулд хойд урд хоёр хөршөөрөө дамжуулан тээвэрлэхээс өөр гарцгүй юм. Тодруулбал, Монгол Улс энэ удаагийн гэрээ хэлэлцээрийн үр дүнд БНХАУ-ын 8 боомтыг ашиглах эрх авч байгаа нь эдийн засгийн хувьд урьд өмнө байгаагүй томоохон амжилт болж байна. Түүнчлэн транзит тээвэр, төмөр замын харилцаа, далайн боомттой холбоотой гэрээ хэлцлүүдэд Зам, тээврийн сайд А.Гансүх гарын үсэг зурах юм байна. Дээрх гэрээ хэлцлүүдийг хийснээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт маш чухал хөрөнгө оруулалт болох юм.

0 Сэтгэгдэл