Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Богдхан ууланд ойн мэргэжлийн байгуулллага цэвэрлэгээ хийж байна
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ нэрээр хууль бусаар мод огтолж байгаа тухай мэдээлэл мэдээллийн цахим хуудсуудаар цацагдсантай холбогдуулан Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас мэдэгдэл гаргажээ.
Жил бүр БОНХ-ийн Сайдын тушаалаар ойн сан бүхий ойн цэвэрлэгээний ажил хийдэг бөгөөд энэ хүрээнд тендэрт шалгарсан хоёр компани Богдхан уулын Төрхурах, Бумбатын аманд ойн цэвэрлэгээ хийж байгаа аж. Цэвэрлэгээний ажил есдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ. Төрхурахын аманд Ц.Эрдэнэсүх захиралтай “ЭБЭ” ХХК-ийн 20 гаруй ажилчин ажиллаж байгаа, тэдний нэг Эрдэнэ гэгч залуу энэ сарын 16-ны өдөр унагаж буй модны үзүүрт хүзүү, гараа шавхуурдуулж гэмтэл авсан байна. Гэмтэл согогийн эмнэлэг Эрдэнийн гэмтлийг амь насанд аюулгүй, цаашид хөдөлмөрийн чадвар алдах гэмтэл бус хэмээн дүгнэлт гаргасан бөгөөд одоо гэртээ эмчилгээ хийлгэж байгаа аж.
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ нэрээр хууль бусаар мод огтолж байгаа тухай мэдээлэл мэдээллийн цахим хуудсуудаар цацагдсантай холбогдуулан Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас мэдэгдэл гаргажээ.Жил бүр БОНХ-ийн Сайдын тушаалаар ойн сан бүхий ойн цэвэрлэгээний ажил хийдэг бөгөөд энэ хүрээнд тендэрт шалгарсан хоёр компани Богдхан уулын Төрхурах, Бумбатын аманд ойн цэвэрлэгээ хийж байгаа аж. Цэвэрлэгээний ажил есдүгээр сарын 10 хүртэл үргэлжилнэ. Төрхурахын аманд Ц.Эрдэнэсүх захиралтай “ЭБЭ” ХХК-ийн 20 гаруй ажилчин ажиллаж байгаа, тэдний нэг Эрдэнэ гэгч залуу энэ сарын 16-ны өдөр унагаж буй модны үзүүрт хүзүү, гараа шавхуурдуулж гэмтэл авсан байна. Гэмтэл согогийн эмнэлэг Эрдэнийн гэмтлийг амь насанд аюулгүй, цаашид хөдөлмөрийн чадвар алдах гэмтэл бус хэмээн дүгнэлт гаргасан бөгөөд одоо гэртээ эмчилгээ хийлгэж байгаа аж.
0 Сэтгэгдэл
























