Т.Даваадалайг баривчилсан шийдвэрийг “Үндэслэл хангалтгүй“ гэх шалтгаанаар хүлээн авахаас татгалзсан
Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
“Зан үйлийг өөрчлөхөд нөлөөлөх сэтгэлзүйн үндсэн техникүүд” сургалт удахгүй болно
Гэр Бүл, Сэтгэлзүйн Боловсролын “Сэтгэлийн учиг” Институт, ХБНГУ-ын Зан Үйл Сэтгэл Заслын Холбоо, Монголын Залуучуудын Холбоо хамтран өнгөрсөн 5-р сард сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж үзүүлдэг сэтгэлзүйч, сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан “Зан үйлийг өөрчлөхөд нөлөөлөх сэтгэлзүйн үндсэн техникүүд” сургалтаа монголд анх удаа амжилттай зохион байгуулсан. Манай улсын хувьд сэтгэл судлалын шинжлэх ухаан харьцангуй шинэ салбар бөгөөд ард иргэдийн сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж авах хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь илхэн. Нөгөөтэйгүүр энэхүү салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлж, олон улсын туршлагаас суралцан монгол дахь сэтгэлзүйн үйчилгээг улам чанаржуулах эрэлт хэрэгцээ байсаар байна.
Иймээс Гэр Бүл, Сэтгэлзүйн Боловсролын “Сэтгэлийн учиг” Институт нь ХБНГУ-ын Зан Үйлийн Сэтгэл Заслын Холбоонд хандан хүсэлт тавьсаны дагуу уг мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг 3 жилийн хугацаатайгаар Монголд хэрэгжүүлж эхлээд байгаа нь тус хэрэгцээ шаардлагыг хангах нэг алхам юм.
Энэ удаагийн сургалт нь 2014 оны 8-р сарын 28-ны өдрөөс 9-р сарын 7-ны өдрүүдэд МЗХ-нд зохион байгуулагдахаар болоод байна. Монгол Залуучуудын Холбоо нь 2014 онд тогтвортой гэр бүлийг дэмжих зорилтынхоо хүрээнд уг сургалтыг дэмжин ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70151300, 86600700, 99041300 утсаар холбогдох авах боломжтой.
Гэр Бүл, Сэтгэлзүйн Боловсролын “Сэтгэлийн учиг” Институт, ХБНГУ-ын Зан Үйл Сэтгэл Заслын Холбоо, Монголын Залуучуудын Холбоо хамтран өнгөрсөн 5-р сард сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж үзүүлдэг сэтгэлзүйч, сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан “Зан үйлийг өөрчлөхөд нөлөөлөх сэтгэлзүйн үндсэн техникүүд” сургалтаа монголд анх удаа амжилттай зохион байгуулсан. Манай улсын хувьд сэтгэл судлалын шинжлэх ухаан харьцангуй шинэ салбар бөгөөд ард иргэдийн сэтгэлзүйн зөвлөгөө, тусламж авах хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь илхэн. Нөгөөтэйгүүр энэхүү салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлж, олон улсын туршлагаас суралцан монгол дахь сэтгэлзүйн үйчилгээг улам чанаржуулах эрэлт хэрэгцээ байсаар байна.Иймээс Гэр Бүл, Сэтгэлзүйн Боловсролын “Сэтгэлийн учиг” Институт нь ХБНГУ-ын Зан Үйлийн Сэтгэл Заслын Холбоонд хандан хүсэлт тавьсаны дагуу уг мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг 3 жилийн хугацаатайгаар Монголд хэрэгжүүлж эхлээд байгаа нь тус хэрэгцээ шаардлагыг хангах нэг алхам юм.
Энэ удаагийн сургалт нь 2014 оны 8-р сарын 28-ны өдрөөс 9-р сарын 7-ны өдрүүдэд МЗХ-нд зохион байгуулагдахаар болоод байна. Монгол Залуучуудын Холбоо нь 2014 онд тогтвортой гэр бүлийг дэмжих зорилтынхоо хүрээнд уг сургалтыг дэмжин ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 70151300, 86600700, 99041300 утсаар холбогдох авах боломжтой.
0 Сэтгэгдэл
























