Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
Хотын дарга Япон Улсын парламентын гишүүдийг хүлээн авч уулзав
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ноён Кога Иссэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга “Та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Юуны өмнө хүнд бэрх үед хамгийн түрүүнд туслалцаа үзүүлж, дэмждэг Япон Улсын ард түмэн, Парламент, Засгийн газрын гишүүдэд талархал илэрхийлье. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлага”-ыг Япон Улсын Засгийн газрын дэмжлэгттэйгээр боловсруулж, УИХ-аар батлуулсан. Цаашид энэхүү урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд та бүхний дэмжлэг туслалцаа бидэнд хэрэгтэй” хэмээн онцлон хэллээ.
Ноён Кога Иссэй “Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалт хурдацтай явагдаж байгааг бид харж байна. Ерөнхий төлөвлөгөөг анхнаас нь сайн хэрэгжүүлэх нь чухал. Тиймээс бидний зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллах болно” гэлээ. Уулзалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Суруга корпорацийн хувь эзэмшигч Жинкюү ХОНГ оролцсон бөгөөд 12 жил Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа, 300-аад монгол ажилчнаар хүний нөөцөө бүрдүүлсэн талаар нийслэлийн Засаг даргад танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга “Иргэдийг чанартай орон сууцаар хангахад үр дүнтэй ажиллаж буй Суруга корпорацийн хамт олонд талархал илэрхийлье. Япон Улсын хувийн хэвшлийнхэн Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийхэд танай корпораци зуучлан, хамтран ажиллана гэж найдаж байна. Бид хуулийн хүрээнд дэмжин ажиллах болно” гэсэн юм. Мөн энэ үеэр Улаанбаатар-Метроны асуудлыг Японы Засгийн газар дэмжиж ажиллахад анхаарал хандуулахыг төлөөлөгчдөөс хүслээ.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ноён Кога Иссэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Улаанбаатар хотын хөгжлийн асуудлаар санал солилцлоо.Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга “Та бүхэнтэй уулзаж байгаадаа таатай байна. Юуны өмнө хүнд бэрх үед хамгийн түрүүнд туслалцаа үзүүлж, дэмждэг Япон Улсын ард түмэн, Парламент, Засгийн газрын гишүүдэд талархал илэрхийлье. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлага”-ыг Япон Улсын Засгийн газрын дэмжлэгттэйгээр боловсруулж, УИХ-аар батлуулсан. Цаашид энэхүү урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд та бүхний дэмжлэг туслалцаа бидэнд хэрэгтэй” хэмээн онцлон хэллээ.

0 Сэтгэгдэл