Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах комисс Налайх дүүрэгт ажиллана
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн
есөн дүүрэг болон зарим инженерийн шугам сүлжээний байгууллагуудын
өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх товч мэдээллийг сонслоо.
Зөвлөгөөнөөр ирэх долоо хоногт багтаан дүүргүүд өөрсдийн өвөлжилтийн
бэлтгэл хангах комиссыг хуралдуулж, дүүргийнхээ нутаг дэвсгэрт байрлах
инженерийн хангамжийн болон шугам сүлжээний байгууллагууд, төсөвт
газрууд, сууц өмчлөгчдийн холбоодын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын
талаархи дэлгэрэнгүй тайланг хэлэлцэн, нэгтгэж Улаанбаатар хотын
Захирагчийн ажлын албанд ирүүлэх үүрэг өгсөн байна. Харин Багануур,
Багахангай, Налайх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын мэдээллээр
өвөлжилтөнд хүндрэл учруулж болзошгүй Налайх дүүргийн 48-67 дугаартай
22 байрны гадна, ус дулааны 30 гаруй жил ашиглагдаж, ашиглалтын хугацаа
нь дуусан, зураг төсөв нь хийгдсэн, шинэчлэн солих шаардлагатай байгаа
гэлээ. Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл хангуулах комисс мэдээллийн дагуу
шалгаад, шугам сүлжээг шинэчлэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулахаар боллоо гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл