Н.Цэрэнсамбуу: ЭТТ иргэн Г.Хажидмаад нэг тэрбум төгрөг өгөөгүй, энэ бол гүтгэлэг
Баруун бүсийн хурдан морины уралдааныг Завхан аймагт зохион байгуулна
Хуулийн салбарт "цахимжих" ажил эрчимжиж байна
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
“Монгол генералуудын өдөр” тохиож байна
Баруун бүсийг эрчим хүчний хараат байдлаас гаргана
НИТХ-ын дарга А.Баярыг огцрууллаа
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно
М.Халтар: НИТХ дахь АН-ын бүлгээс ирүүлсэн саналын дагуу хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах захирамж гарсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
Залуус нэгдэж цусаа хандивлана
Жил бүрийн наймдугаар сарын 25-нд “Монголын Залуучуудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус холбооноос энэхүү өдрийг “Нэгдье” уриан дор бүх үйл ажиллагаагаа зохион байгуулахаар болжээ.
Тэд “Залуус бид нэгдэж хүний амийг аварна”-Цусаа бэлэглэцгээе! уриалгыг дэвшүүлсэн байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусны нөөц 30 хувиар багасаж, эмнэлгүүдийн цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байгаа. Өдөрт 60-100 хүн цус хандивлахад нэг өдрийн цусны хэрэгцээг хангах боломж бүрддэг. Тиймээс 1200 хүн цус хандивлаж байж энэхүү цусны нөөцийн хомсдлыг бууруулах юм. Иймд залуус нэгдэж эрдэнэт хүний амийг аврахад бага ч болов хувь нэмрээ оруулж эх орныхоо ирээдүйг хамгаалж, элэг нэгт ах дүүсийнхээ амийг аврах уриалгад нэгдэж байна. Энэхүү уриалга сошиал ертөнцөөр тарж залуу хүн бүр нэгдэнэ гэдгээ илэрхийлж share, like, RT&FV хийсэн бөгөөд урлаг соёлын одууд ч “нэгдэж” дэмжихийг уриалжээ.
Жил бүрийн наймдугаар сарын 25-нд “Монголын Залуучуудын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус холбооноос энэхүү өдрийг “Нэгдье” уриан дор бүх үйл ажиллагаагаа зохион байгуулахаар болжээ.Тэд “Залуус бид нэгдэж хүний амийг аварна”-Цусаа бэлэглэцгээе! уриалгыг дэвшүүлсэн байна.

0 Сэтгэгдэл