Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хар тамхичид арай ч ингэж болохгүй шүү дээ


Амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн ууртай байна. Хилээр мансууруулах бодис гаргадаг муусайн наймаачид кокайн чихсэн гялгар уутнуудаа нохойн гэдсэнд чихэж гаргаад хэрэгтэй газраа очмогц гэдсийг нь зүгээр л ярж байгаад хар тамхиа авчихдаг, тэгээд хөөрхий адгуус үхсэн байна. Цагдаагийнхан Умард Итали, Ромоос нохойг ийм байдлаар ашигладаг 75 хүнийг саатуулжээ. Тэднийг баривчилж амжаагүй байхад лавтай 50 нохойг ингэж золиосолсон баримт байгаа юм.


1.    Хар тамхи зөөвөрлөхөд  голдуу том нохойг ашигладаг. Дог ч юм уу, банхар, лабрадор гээд. Нэг нохой 1,2 кг хэмжээний хар тамхи бүхий гялгар уут залгиж чадна.


2.    Дээрэмчид  хэрэгтэй газраа хүрмэгц нохойн гэдсийг хүүлж хар тамхиа гаргаж авна. Заримдаа нохой яаж залгиж чадсан юм бол гэмээр их бараа гарах нь ч бий.

3.    Ийм хүмүүс голдуу л өмнөд америкийн хар тамхи наймаалагчидтай холбоотой бүлэглэлийнхэн байдаг.


4.    Тэд нэг л баригдвал хар тамхи зөөвөрлөжө зарсан, хууль бусаар зэвсэг хадгалсан, гэмт хэрэг хамтран үйлдсэн гэсэн олон зүйл ангиар хуулийн хариуцлага тооцох болно


5.    Урьд нь бол хүмүүс өөрсдийнхөө биед хар тамхиа нууж хил гаргадаг байсан


6.    Хэрэв явж байхад гэнэт гялгар уут нь задрах юм бол тээвэрлэгч нь өвчин тусч, ер нь л үхнэ л дээ. Энэ бол тэдний л нэг.


7.    Харамсалтай нь энэ бол нохой ашиглан хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн анхны тохиолдол биш. Хэдэн жилийн өмнө 4 настай овчарканд хар тамхи нуугаад Колумбиас Нью-Йорк руу явж байсан нь илэрсэн.


8.    Гаалийн ажилтнууд нохой нэг таагүй байгаа нь анзаарагдахаар шалгаж үзэхэд гэдсэнд нь 10 уут кокайн байгаа нь илэрсэн байна.


9.    Ер нь хар тамхийг гялгар уутаар боох, бэлгэвчинд хийх гээд юу эсийг хөөрхий нохойн гэдсэнд чихэх билээ. Энэ бүхэн чинь хөөрхий амьтанд халдвар тараана шүү дээ


10.    2008 онд Пабло нэртэй нохой, хар тамхи зөөвөрлөгчид нохойг яаж ашигладгийг харуулсан зурагт хуудас гарч байлаа. Үүний ачаар нохойн байрнуудад нэг сая фунт стерлинг цуглуулж өгсөн нь том амжилт байлаа.

0 Сэтгэгдэл
Ashigtai bolood l zuuguudl manaixan ashigtai bolood alban gushaal ru zutgeed l
amid amitad bvgd adilha shvv dee ene nohoi alaad buudaad baigaa hotiin zahirgaa nohoinii eriig ni zasaad emiig ni spiral taviad baij boldoggui yumuu ted ch bas amid yavah erhtei teriig ni burhan ogson yumaaa
ymar aimar xargis ym be
Fuuu fuuu yu unshchwaaa =(( xoorxii amitad.. Oorsdoo 7 doroor uheesee llruud
har tamhindaa uursdee l hordoj baihgui amitniig tamlaad, yamar muuhai yumnuud ve
yamar xargis yum be, arai ch de xumuus min
новшнууд
яанаа яасан өрөвдмөөр юм бэ? хүний шунал гэж үнэхээр аймшигтай юмаа
AMID BURHAN BLGUI YAHWDEE UDAHGUI BUGD L BURHNII BOLOOD HRISTIIN SENTIINII UMNU OCHINO SHUUDEE
Nohoinoosoo door uhaantai teneg amitad shuu dee, ted chini. Shorond hataagaad ugeh heregtei
iimerduu zuil hiideg humuus shiitgelee huleehdee l huleene deee!!!
hoorhii doo yaaj zowson boldoo burhan gej bdag bol ene bugdiig unen zowoor ni harj bga bhda :(
Хамгийн их уншсан