Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өмнөд Солонгост богино банзал өмсөхийг хориглох уу
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Пак Кын Хе нэгэн шинэ хууль санаачлан, Засгийн газраар батлуулсан нь олон нийтийн гайхширлыг төрүүлээд байна. Хуулийн нарийн зүйл заалт нь тодорхой болоогүй байгаа ч ерөнхийдөө энэ хуулиар хэт ил задгай хувцаслахыг хориглох гэнэ. Үүнд солонгос охидын өмсөх дуртай богино банзал ч орж мэднэ гэсэн мэдээлэл тараад байна.  Хэрэв энэ үнэн бол Өмнөд Солонгост дарангуйллын нийгэм эргэн тогтох нь гэсэн шүүмжлэл поп оддоос эхлээд жирийн иргэдээс ч гарч байна. Зарим од Твиттер хуудсаараа дамжуулан эсэргүүцлээ илэрхийлж байна. Тэд Ерөнхийлөгч Пак Кын Хег дарангуйлагч эцэг шигээ хүний хувцаслалтыг хүртэл зохицуулах гэж оролдож байна хэмээн буруутгажээ. Харин цагдаагийн газраас нийгэмд тараад байгаа энэ мэдээлэл ташаарал гээд дээрх хууль хүмүүсийн ямар хувцас өмсөх эсэхтэй огтхон ч хамаагүй, зөвхөн олон нийтийн газарт нүцгэлэх явдлыг зохицуулах хууль гэж тайлбарлаж байна. Ямартай ч, удахгүй хэрэгжих хуулийн тухай мэдээллээр бол олон нийтийн газар ил задгай хувцасласан тохиолдолд 50 мянган воноор торгох тухай заалт байгаа гэнэ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан