Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
30 жилийн өмнө цэцэглэж байсан хот усан дор оржээ

Аргентины өмнөд нутагт, нийслэл Буэнос-Айресаас холгүй ид цэцэглэж байсан амралтын сайхан хот Эпекуэн  удаан үргэлжилсэн усан борооны улмаас живж усан дор ороод 30 жил болжээ.  1985 оны арваннэгдүгээр сарын 10-нд ус эргээсээ халин хот руу орж усны түвшин 10 метрт хүрч нутгийн 1500 оршин суугчийг орон гэргүй болгосон байна. 


"Надад ердөө л нэг муур, нэг нохой үлдсэн, тэгээд хоёр хоног үерээс зугтааж гарсан даа" гэж нутгийн 48 настай иргэн Норму Берг хуучилж байна.
1980-аад оны эхээр  20 орчим мянган хүнтэй  Эпекуэн аялал жуулчлалын нэртэй хот байжээ. Энд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 280 орчим байгууллага ажиллаж байж. Бас давсны агуулга өндөртэй Лаго Эпекуэн нуур байгаад бүгд усан дор оржээ.


Харин 2009 онд усны түвшин арай бууж гамшигт нэрвэгдсэн хот ил гаран байдал сэргэх тийшээ хандаж байгаа ч энд ганцхан хүн оршин суудаг нь 81 настай Пабло Новак гэнэ. Харин кино зургийнхан хааяа ирж зураг авахад хамгийн тохиромжтой газар болжээ.


"Усанд автсаны дараах дөрөв таван жилд усны түвшин ер доошлоогүй, тэгэхээр хэн ч ирдэггүй байсан. Би л ганцаараа үлдэж өдөр өнгөрөөж байсан даа" гэж Новак ярьж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан