Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗХУ-ын баатрууд ч бас Германы талд байлдаж явсан

Германы талд байлдаж явсан, урвасан гэхээр яг нарийндаа бодит үнэнийг нэг их гаргаж чадалгүй өнөө хүрсэн байдаг. Айсан, бүслэгдсэн, гарах гарцгүй болсон, буудах сумгүй ч юм уу, эсвэл бүр анхнаасаа л нударган хөрөнгөтний гаралтай байгаад зөвлөлт засагт дургүйдээ урвасан гээд. Тэгээд бас жирийн цэргүүд л айгаад урвасан мэтээр.  Гэтэл амьдрал дээр байдал өөр байжээ.
Эх орны дайны үед, өөрөөр хэлбэл янз бүрийн тооцоогоор 1941-1945 онд Германы талд 800 мянгаас 1,2 сая орос хүн тулалдаж байсан тухай баримт байдаг. Энэ бол 1941 оны зургадугаар сард л ЗХУ-ын иргэн байсан гэсэн үг л дээ.
Цэргийн олон дарга нарын хувьд Власовын арми гэдэг Оросын ард түмнийг чөлөөлөх хорооны зэвсэгт хүчинд алба хааж байж.
Энэ армид 1944-өөс 1945 оны хавар хүртэл улаан армиас дэслэгч генерал нэг, хошууч генерал зургаа, бригадын комиссар нэг, бригад командлагч нэг, хурандаа 42, нэгдүгээр ангийн ахмад нэг, дэд хурандаа 21, батальоны комиссар хоёр, хошууч 49 алба хааж байсан байна.
За тэгээд л урвагч гэхээр аанай л аймхай хулчгар, архичин, хүчирхийлэгч гэмт хэрэгтэн гэж ойлгодог. Гэтэл үнэн хэрэгтээ ийм хүмүүс байх нь байсан, гэхдээ улаан армийн шилдгүүдээс ч бас байсан гэдэг.
Власовын армийн штабын даргаар Улаан армийн жанжин штабын академийн профессор байгаад дараа нь баруун хойд фронтын штабын даргын орлогч байсан, хошууч генерал Ф.Трухин байсан. Түүнийг улаан арми даяар цэргийн авьяаслаг мэргэжилтэн гэдэг байжээ.
Власовын сөнөөгч онгоцны эскадрилыг Лениний гурван одонт, ЗХУ-ын баатар, ахлах дэслэгч Б.Антилевский, шөнийн бөмбөгдөгч онгоцны эскадрилийг нь мөн л Лениний гурван одонт, ЗХУ-ын баатар нисэгч С.Бычков захирч байжээ.
Власовын армийн штабын  оперативын хэлтсийг нь нэгэн цагт ЗХУ-ын Жанжин штабын дарга Шапошниковын “Улаан армийн гялалзсан офицер” гэж нэрлэж байсан, 1940 онд Жанжин штабын академийг ганцаараа онц төгсч байсан хурандаа А.Нерянин даргалж байсан юм шүү дээ. Власовын казахын морьт хороог хошууч Кононов командалж байж. Финийн дайнд гялалзаж улаан тугийн одонгоор шагнуулж явсан тэр 1941 оны зун хорооныхоо ихэнх хэсгийг алдаад байлдааны тугаа авч, хэсэг дарга нарын хамт Германы талд орохдоо “Сталины харгис дэглэмийн эсрэг тэмцэхийг хүсч байна” гэж мэдэгдэж байжээ.
Өмнө өгүүлсэн шиг орос цэргүүд хүчин мөхөсдөөд, шархдаад, бүслэгдээд л бууж өгдөг байсан мэтээр олон жил ярьж ирсэн. Зарим талаараа бол үнэн. Гэтэл бас цэрэг офицерууд бөөнөөрөө зохион байгуулалттайгаар зэвсгээ бариад, заримдаа бүр хөгжмийн аянд Германы талд сайн дураараа ордог байсныг үгүйсгэж болохгүй. Тэд зүгээр л ЗХУ дийлдэх юм байна, дийлэх талд нь оръё ч гэдэггүй байж. Өмнө өгүүлсэн хошууч генерал Ф.Трухин гэхэд л 1930-аад онд цэргийн жинхэнэ кадруудыг хэлмэгдүүлж хороосон Сталиныг өршөөж чадахгүйдээ ийм шийдэлд хүрсэн гэдэг. Кононов гэхэд л Дон дахь яргалалд гурван ч ахаа алдсан нэгэн.

Власовын армийг хоёрдугаар фронт нээсний дараа Англи Америкийн эвслийн эсрэг тулалдуулж байсан. Дайн дууссаны дараа холбоотон гүрний цэрэг Власовын армиас олзлогдсон хүмүүсийг Зөвлөлтийн талд хүлээлгэж өгснийг 1945-1946 онд “Эх орноосоо урвасан” хэмээн цаазалж дуусгасан билээ.
Ер нь дэлхийн хоёрдугаар дайны  өмнөхөн Сталины дэглэм улаан армийн бэлтгэгдсэн чадварлаг олон хүнээ хэлмэгдүүлсэн нь өөр бас олон авьяаслаг цэргийн дарга нарыг Германы талд орж байлдахад хүргэсэн нь яалт ч үгүй гашуун үнэн юм.
Манайд ч гэсэн 1932 оны эсэргүү бослого  гээчид дандаа л лам нар оролцсон гээд бүр лам нарын эсэргүү бослого гээд нэрлэж олон жил явсан ч үнэндээ тэнд МАХН-ын хамтралжуулах, шинэ эргэлтийн эдийн засгийн хатуу бодлогыг шүүмжилсэн цэргийн дарга, сумын дарга, нам, эвлэлийн гишүүд, хоршооны дарга сургуулийн захирал гээд албан хаагчид, өнөө МАХН-ын гишүүд  нь явж л байсан шүү дээ.

Ц.Хас

0 Сэтгэгдэл
OROC HYATAD 2 doroitoj l baival bidend ashigtai shuu Mongolchuudaa.hezee ch ene 2-iig dagaj baysaj magtan duulj baigaraa.ene 2 doroitoh tusam bid huchirheg bolno.Mongolchuud hunii toogooroo bish aguu chadvararaa ene 2-oosoo heden zuu dahin iluu shuu
ЧИ ЯАГААД ИЙМ НОВШИЙН ЮМ БЭ ХЯТДАА
muu urvagchid shiitgelee huleeseen.stalin aguu
neg urvagch orosiin tukhai yrij baisnaa devkhreed mongol lam surguuliin zakhiral urvagch ch gekh shig. doombordood baikhiin
Германы армид Оросын Чөлөөлөх Арми, Оросын Үндэсний Чөлөөлөх арми гэж 2 арми тулалдаж байсанн.
Хохирол гэвэл бас сонин тоо бий. Орос 19.6 сая Герман холбоотны хамт 3.7 сая цэргээ дорнод фронт дээр алджээ. Оросуудын хохирол 6:1 . Дээр нь энэ хохиролд урвах гэсэн, хулчгар байсан гээд 1 сая цэргээ буудан алсан байдаг. Балай байгаа биз.
тэд Сталинийхаа эсрэг л ***** шагайсан,хэзээ чоросын ард түмний эсрэг байлдаагүй,тийм ч болохоор хэдий цэргийн том мэргэжилтнүүд ч гэсэн тэдний удирдсан арми оросын талтай тулгарах бүрийдээ ялагдаж байсныг бодоход гэнэтхэн л тэр мэргэжилтнүүдийн удирдлага дор байсан офицеруудын чалвар огцом өссөн гэхээсээ илүү наад хэдэн мэргэжилтэн нь эцсийн мөчид цохилтоо саармагжуулж энгийн орос цэргийн яруу алдрыг хамгаалж байсантай холбож ойлгох хэрэгтэй болов уу
Гэхдээ тэр Сталингаа л алдаг юм байгаа биз.Жирийн цэргийн өөдөөс ***** шагайдаг нь л хэцүү юм даа.
uursdiinhee hamag hund itgehgui hyadaad baisan kommunistuudaas l bolj baihgui yu
Хамгийн их уншсан