БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Шөнийн цэцэрлэг ба Шведийн нийгмийн бодлого
Залуу гэр бүлүүд, ялангуяа ээжүүдэд хүүхдээ харж асрах хүн олно гэдэг хамгийн том асуудал байдаг. Хаа сайгүй цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ байдаг ч түүнийг нь бас л хүн хийдэг юм болохоор яг л ажлын цагаар, ихэнхдээ ажил тарах цагаас ч өмнө цэцэрлэг сургууль руу нь гүйх хэрэг гарна. Энэ асуудал ээлжийн ажилтай, ажлын цаг нь урт эцэг эхчүүдийн хувьд бүр ч хүндээр тусдаг. Тэгвэл нийгмийн халамжийн бодлогоор дэлхий дахинаа тэргүүлдэг Шведэд яг ийм асуудал тулгараад байгаа эцэг эхчүүдэд туслах шөнийн цэцэрлэг ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Муж, хотын захиргааны шийдвэрээр байгуулсан шөнийн цэцэрлэг нь эмнэлэг, зоогийн газар, нийтийн тээвэр, дэлгүүр үйлчилгээний газар гээд уртасгасан цагаар юмуу өдөр, шөнийн ээлжээр ажилладаг хүмүүсийн хүүхдийг хардаг байна. Үүнээс гадна ганц бие, ажлын ачааллаа дааж чаддаггүй эцэг эхчүүд, эсвэл ажлын хажуугаар оройн цагаар сурдаг гээд янз бүрийн шалтгаантай хүмүүс энэ цэцэрлэгт ханддаг аж.
Эцэг эхчүүд хүүхдээ орой цэцэрлэгт нь аваачид өгөхөд багш нар нь хүлээн аваад оройн хоолыг нь идүүлж, шүдийг нь угаагаад оронд нь оруулаад, үлгэр уншиж өгнө. Өглөө нь хүүхдүүдийг ээж аав нь өөрсдөө авах шаардлагагүй бөгөөд өдрийн ээлжийн цэцэрлэгт нь багш нар нь хүргээд өгчихдөг байна. Шөнийн цэцэрлэг нь сургалт хүмүүжлийн газар гэхээс илүүтэй гэр шиг байдаг учраас хүүхдүүд ч төд удалгүй дасдаг гэнэ. Ингэж хоёр цэцэрлэгт дамнуулж явуулахаар багагүй зардал гарах байх гэж та бодож байна уу. Шведийн Засгийн газар иргэдээсээ өндөр татвар авдаг ч түүнийхээ хэрээр нийгмийн халамжийн маш өгөөмөр бодлого хэрэгжүүлдэг юм. Тус улсад хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын төлбөр буюу хүүхдээ цэцэрлэгт явуулах зардал эцэг эхийнх нь цалингийн гурван хувиас дээш гарах ёсгүй гэсэн бодлого байдаг бөгөөд хүүхдээ өдөр, шөнийн цэцэрлэгт явуулдаг нэг гэр бүл гэхэд 138 орчим ам.доллар төлдөг байна.

Ийнхүү улсаас гэр бүлд чиглэсэн, нэн ялангуяа залуу эхчүүдийг эргээд ажилдаа орох нөхцлөөр хангахад анхаарч байгаа нь Шведийг одоо хүртэл жендэрийн хамгийн тэгш эрхтэй орон хэвээр байхад томоохон түлхэц болж байгаа юм. Тус улс амаржиж чөлөө авсан эхчүүдэд эхний 13 сард нь цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг тэтгэмжээр өгдөг ч амьжиргааны өртөг зардал өндөртэй учраас эхчүүд даруйхан ажилдаа орохоор яардаг байна. Гэвч улсаас хүүхэдтэй эцэг эхчүүдэд аль болох бага дарамттай байхыг бодолцож, улсын цэцэрлэгт бүгд хамрагдах эрх болох 3-6 насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролоор үнэ төлбөргүй хангана хэмээн заасан байдаг. Мөн олон хүүхэдтэй гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс хүүхэд бүрт сарын 163 ам.долларын тэтгэмж өгдөг юм.
манайд бол татвар өндөр авлаа ч ийм арга хэмжээнд зарцуулахгүй төрийн байгуулагууд ширээ сандлаа засаад л өнгөрнө
13 sar bish 8 sar bdag yum shuu dee... gehdee esteg eh 2-aa avch boldog yum tus tusdaa.. tatvar undur avdagch niigmiin bodlogiin huvid bol sudlaad avaad ashiglaj bolhoor shuuu manai uls...
Залуу гэр бүлүүд, ялангуяа ээжүүдэд хүүхдээ харж асрах хүн олно гэдэг хамгийн том асуудал байдаг. Хаа сайгүй цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ байдаг ч түүнийг нь бас л хүн хийдэг юм болохоор яг л ажлын цагаар, ихэнхдээ ажил тарах цагаас ч өмнө цэцэрлэг сургууль руу нь гүйх хэрэг гарна. Энэ асуудал ээлжийн ажилтай, ажлын цаг нь урт эцэг эхчүүдийн хувьд бүр ч хүндээр тусдаг. Тэгвэл нийгмийн халамжийн бодлогоор дэлхий дахинаа тэргүүлдэг Шведэд яг ийм асуудал тулгараад байгаа эцэг эхчүүдэд туслах шөнийн цэцэрлэг ажиллаад багагүй хугацаа өнгөрчээ. Муж, хотын захиргааны шийдвэрээр байгуулсан шөнийн цэцэрлэг нь эмнэлэг, зоогийн газар, нийтийн тээвэр, дэлгүүр үйлчилгээний газар гээд уртасгасан цагаар юмуу өдөр, шөнийн ээлжээр ажилладаг хүмүүсийн хүүхдийг хардаг байна. Үүнээс гадна ганц бие, ажлын ачааллаа дааж чаддаггүй эцэг эхчүүд, эсвэл ажлын хажуугаар оройн цагаар сурдаг гээд янз бүрийн шалтгаантай хүмүүс энэ цэцэрлэгт ханддаг аж. Эцэг эхчүүд хүүхдээ орой цэцэрлэгт нь аваачид өгөхөд багш нар нь хүлээн аваад оройн хоолыг нь идүүлж, шүдийг нь угаагаад оронд нь оруулаад, үлгэр уншиж өгнө. Өглөө нь хүүхдүүдийг ээж аав нь өөрсдөө авах шаардлагагүй бөгөөд өдрийн ээлжийн цэцэрлэгт нь багш нар нь хүргээд өгчихдөг байна. Шөнийн цэцэрлэг нь сургалт хүмүүжлийн газар гэхээс илүүтэй гэр шиг байдаг учраас хүүхдүүд ч төд удалгүй дасдаг гэнэ. Ингэж хоёр цэцэрлэгт дамнуулж явуулахаар багагүй зардал гарах байх гэж та бодож байна уу. Шведийн Засгийн газар иргэдээсээ өндөр татвар авдаг ч түүнийхээ хэрээр нийгмийн халамжийн маш өгөөмөр бодлого хэрэгжүүлдэг юм. Тус улсад хүүхдийн сургуулийн өмнөх боловсролын төлбөр буюу хүүхдээ цэцэрлэгт явуулах зардал эцэг эхийнх нь цалингийн гурван хувиас дээш гарах ёсгүй гэсэн бодлого байдаг бөгөөд хүүхдээ өдөр, шөнийн цэцэрлэгт явуулдаг нэг гэр бүл гэхэд 138 орчим ам.доллар төлдөг байна.

Ийнхүү улсаас гэр бүлд чиглэсэн, нэн ялангуяа залуу эхчүүдийг эргээд ажилдаа орох нөхцлөөр хангахад анхаарч байгаа нь Шведийг одоо хүртэл жендэрийн хамгийн тэгш эрхтэй орон хэвээр байхад томоохон түлхэц болж байгаа юм. Тус улс амаржиж чөлөө авсан эхчүүдэд эхний 13 сард нь цалингийн 80 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг тэтгэмжээр өгдөг ч амьжиргааны өртөг зардал өндөртэй учраас эхчүүд даруйхан ажилдаа орохоор яардаг байна. Гэвч улсаас хүүхэдтэй эцэг эхчүүдэд аль болох бага дарамттай байхыг бодолцож, улсын цэцэрлэгт бүгд хамрагдах эрх болох 3-6 насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролоор үнэ төлбөргүй хангана хэмээн заасан байдаг. Мөн олон хүүхэдтэй гэр бүлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс хүүхэд бүрт сарын 163 ам.долларын тэтгэмж өгдөг юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
эочин
манайд бол татвар өндөр авлаа ч ийм арга хэмжээнд зарцуулахгүй төрийн байгуулагууд ширээ сандлаа засаад л өнгөрнө
2013.10.06
2013.10.06
2013.03.25
























