Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сирийн сөрөг хүчнийг химийн зэвсэг ашиглалаа хэмээн буруутгалаа
Сирийн сөрөг хүчнийхнийг химийн зэвсэг ашиглаж байна хэмээн тус улсын Засгийн газар өчигдөр буруутгалаа. Зөрчил мөргөлдөөн, иргэний дайн эхэлснээс хойш Сирийн төрийн мэдлийн SANA агентлаг анх удаа “Алан хядагчид химийн бодисоор цэнэглэсэн пуужин харваж энэ нь Хан-эль-Асаль сууринд уналаа” гэсэн мэдээ дамжуулжээ. Үүний улмаас16 хүн амь үрэгдэж 90 орчим хүн шархадсан, амь үрэгдэгсдийн олонхи нь энгийн иргэд байсан гэжээ. Өөр тодорхой зүйл мэдээлээгүй байна. Гэхдээ хорт бодис нь өнгө үнэргүй хий байснаас үзэхэд сэтгэцэд нөлөөлдөг зарин байсан бололтой. “Алан хядагчдыг санхүүжүүлж, зэвсгээр хангаж байгаа тэр улс орнууд тухайлбал Турк, Катар зэрэг улс  энэ хэргийн хариуцлагыг хүлээх ёстой” гэж Сирийн Мэдээллийн сайд Умран аз-Зуби мэдэгдсэн байна.
Үүний өмнө Засгийн газрын цэргүүд химийн зэвсэг хэрэглэж байна гэж сөрөг хүчнийхэн нэг биш удаа мэдээлж байсан ч нотлох баримт байхгүй байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан