БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Киприйн хямрал Азийн зах зээлийг савлууллаа
Кипрт тулгараад байгаа эдийн засгийн хямрал Азийн хөрөнгийн зах зээлийг савлуулаад байна. Өнөөдөр тус улсын парламент шуурхайн хуралдаан зарлаж, Европын холбооноос олгох зээлийн нөхцлийг зөвшөөрөх эсэх талаар хэлэлцэх юм. Гэвч түүнээс өмнө зах зээлд аль хэдийнэ томоохон нөлөө үзүүлчихээд байна.
Банкнууд нь даруйхан тусламж авахгүй бол дампуурахдаа тулаад байгаа Кипр улс Европын холбооноос зээл авахыг хүссэн. Харин Европын холбоо тус улсад 10 тэрбум еврог нэг хэд хэдэн нөхцөлтэйгөөр зээлүүлж болохыг зөвшөөрсөн юм. Тэдгээр болзол дунд одоо Киприйн банкинд данстай, хадгаламж эзэмшдэг хэн боловч 6,75-10 хувийн шимтгэл төлөх ёстой гэсэн шаардлага багтаж байгаа юм. 100 мянган ам.доллараас доош хадгаламж эзэмшигчид 6,75 хувийн шимтгэл төлөх ёстой бол 100 мянгаас дээш хадгаламжийн эзэд 10 хувийг төлөх ёстой болоод байгаа юм. Гэхдээ энэ шимтгэл нь зөвхөн нэг удаагийнх юм.
Гэсэн ч Киприйн эрх баригчид энэхүү болзлыг хэтэрхий хатуу байна гээд өөрчлүүлэх гэж Европын холбоонд хандаж үзсэн. Зарим хууль тогтоогч энэхүү болзолд ядаж 25 мянгаас доош хадгаламжтай хүмүүсийг хамруулахгүй байх хэрэгтэй гэж үзэж байна. Ямартай ч, банкуудыг нь аврах ганц найдвар болсон Европын холбооны зээлийг ийм хатуу нөхцөлтэйгөөр авах эсэхийг Киприйн хууль тогтоогчид өнөөдөр болох шуурхай хуралдаанаар хэлэлцэнэ.
Хэдийгээр эцсийн шийдвэр гараагүй ч энэ явдал хадгаламж эзэмшигчдийг мөнгөө татаж, хөрөнгийн зах зээлийг савлахад хүргээд байна. Европын өрийн хямрал улам бүр даамжирч буйг харуулсан эл явдлын улмаас Азийн хөрөнгийн биржүүдийн индекс бүгд унасан бол кипрчүүд элдэв явдал болохоос өмнө гээд АТМ, банкинд дараалалд зогсч, мөнгөө татаж авах гэж яарч байна.
Кипрт тулгараад байгаа эдийн засгийн хямрал Азийн хөрөнгийн зах зээлийг савлуулаад байна. Өнөөдөр тус улсын парламент шуурхайн хуралдаан зарлаж, Европын холбооноос олгох зээлийн нөхцлийг зөвшөөрөх эсэх талаар хэлэлцэх юм. Гэвч түүнээс өмнө зах зээлд аль хэдийнэ томоохон нөлөө үзүүлчихээд байна. Банкнууд нь даруйхан тусламж авахгүй бол дампуурахдаа тулаад байгаа Кипр улс Европын холбооноос зээл авахыг хүссэн. Харин Европын холбоо тус улсад 10 тэрбум еврог нэг хэд хэдэн нөхцөлтэйгөөр зээлүүлж болохыг зөвшөөрсөн юм. Тэдгээр болзол дунд одоо Киприйн банкинд данстай, хадгаламж эзэмшдэг хэн боловч 6,75-10 хувийн шимтгэл төлөх ёстой гэсэн шаардлага багтаж байгаа юм. 100 мянган ам.доллараас доош хадгаламж эзэмшигчид 6,75 хувийн шимтгэл төлөх ёстой бол 100 мянгаас дээш хадгаламжийн эзэд 10 хувийг төлөх ёстой болоод байгаа юм. Гэхдээ энэ шимтгэл нь зөвхөн нэг удаагийнх юм.
Гэсэн ч Киприйн эрх баригчид энэхүү болзлыг хэтэрхий хатуу байна гээд өөрчлүүлэх гэж Европын холбоонд хандаж үзсэн. Зарим хууль тогтоогч энэхүү болзолд ядаж 25 мянгаас доош хадгаламжтай хүмүүсийг хамруулахгүй байх хэрэгтэй гэж үзэж байна. Ямартай ч, банкуудыг нь аврах ганц найдвар болсон Европын холбооны зээлийг ийм хатуу нөхцөлтэйгөөр авах эсэхийг Киприйн хууль тогтоогчид өнөөдөр болох шуурхай хуралдаанаар хэлэлцэнэ.
Хэдийгээр эцсийн шийдвэр гараагүй ч энэ явдал хадгаламж эзэмшигчдийг мөнгөө татаж, хөрөнгийн зах зээлийг савлахад хүргээд байна. Европын өрийн хямрал улам бүр даамжирч буйг харуулсан эл явдлын улмаас Азийн хөрөнгийн биржүүдийн индекс бүгд унасан бол кипрчүүд элдэв явдал болохоос өмнө гээд АТМ, банкинд дараалалд зогсч, мөнгөө татаж авах гэж яарч байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























