Барак Обама олон арван тэрбум ам.долларын төсвийн таналт хийх тушаалд
гарын үсэг зурсан нь дэлхийн нийтийн хамарсан ихээхэн дуулиан тарьсан.
Энэ дуулианы хүрээнд төсөвт нэмэлт хөрөнгө төвлөрүүлэхээр заасан
зүйлсийг хэрэгжүүлэх шинэ салбаруудын эрэлд гараад байгаа юм. Алдарт
“Wall Street Journal” сэтгүүлийн бичсэнээр бол ойрын арван жилийн
хугацаанд шаардлагатай 10 тэрбум ам.доллараас багагүй хөрөнгийг хаанаас
гаргаж авах вэ гэдгийг АНУ-ын парламентын дээд танхим авч үзэх аж. Энэ
төсвийн зардлыг нөхөх хоёр арга зам хамгийн боломжтойд тооцогдоод байгаа
гэнэ. Нэгдүгээрт хилийн чанадаас нарийн мэргэжлийн, өндөр цалинтай
боловсон хүчин хөлслөн авч ажиллуулдаг компаниудын төлдөг визийн
төлбөрийн хэмжээг нэмнэ. Тухайлбал, алдарт “H-1B” хэлбэрийн визийн
төлбөр одоо 1,5 мянган ам.доллар байгаа бол сенатын гишүүд дэмжвэл 5,5
мянган ам.доллар хүртэл нэмж магадгүй болжээ. Гэхдээ үүнтэй зэрэгцэн ийм
төрлийн визийн хэмжээг илэрхий нэмэгдүүлэх арга хэмжээ авах аж.
Хоёр
дахь арга нь АНУ-ын иргэн болох хүсэлтэй хууль бус цагаачдад
ноогдууллдаг торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх. Обамагийн сонгуулийн өмнө
кампанит ажлын гол сэдвийн нэг нь хууль бус цагаачлал байсан билээ.
Обамагийн санал болгосны дагуу хангалттай олон жил Америкт амьдарсан,
хууль зөрчиж байгаагүй, эрүүл мэндийн даатгал зэргийг төлдөг цагаачдыг
иргэн болох асуудлыг хялбар болгохыг санал болгосон билээ. Ингэхдээ
хууль бус амьдарч байсан болохоор тодорхой хэмжээний торгууль, татвар
зэргийг төлөх ёстой болж таарсан юм.
Ямар ч байсан ойрын хугацаанд
гадаадад байгаа АНУ-ын Элчийн сайдын яамдын визийн үнэ багагүй нэмэгдэх
бололтой гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.