Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Ли Кецяныг Ерөнхий сайдаар батламжиллаа
Хятадын Ардын их хурлаас Ерөнхий сайдааараа Ли Кецяныг сонголоо. Коммунист намын №2 хүн болоод байгаа тэрээр Ерөнхий сайд болж, Вен Зяабаогийн халааг авах нь аль эрт тодорхой болсон ч Ардын их хурлын санал хураалтаар түүнийг нь баталгаажуулж байгаа юм. Ардын их хурлын 3000 гишүүнээс 2940 хүний үнэмлэхүй олонхийн саналаар Ли Кецян Засгийн газрын тэргүүний албыг авч байна. Эдийн засгаар доктор хамгаалсан, англиар ус цас шиг ярьдаг Ли Кецяныг Ху Жинтаогийн халааг авч, Ерөнхийлөгч болно гэж таамаглаж байсан ч өнгөрсөн намар болсон Коммунист намын хурлаа Си Жинпинийг намын нэгдүгээр хүнээр томилсон юм.  Орон нутгийн багахан түшмэлийн хүү болж төрсөн Ли Кецян Хятадын хамгийн залуу мужийн захирагч болж байсан нэгэн бөгөөд  намын доод шатнаас удирдлага хүртэл өөрийн хүчээр өгссөн нэгэн гэлцдэг.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан