БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Пап ламыг тодруулахаар санал хурааж эхэллээ
Италийн Ром хотноо католик шашны кардиналууд цугларан шинэ пап ламаа тодруулах гэж байна. Католик шашны сүм хийдийн тэргүүн 115 кардинал өглөөний тусгай мөргөлд оролцоод, үдээс хойш пап ламыг тодруулах сонгуулиа эхлэх ажээ. Эдгээр кардиналын гуравны хоёр буюу 77 хүний саналыг авсан нэр дэвшигч пап лам болох бөгөөд ийм хэмжээний дэмжлэг хүлээсэн хүнийг тодрох хүртэл өдөрт дөрвөн удаа санал хураах ёстой гэнэ. Ийнхүү 115 кардиналыг олонхийн дэмжлэгийг авсан хүн 266 дахь пап ламаар өргөмжлөгдөж, 1,2 тэрбум хүн шүтэн биширдэг католик шашны тэргүүн болох юм. Өмнөх пап лам XVI Бенедикт бие, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 85 насандаа шашны тэргүүний суудлаасаа татгалзсан билээ. Гэхдээ түүний пап ламын хэргэм зэргээс татгалзсан нь католик шашны сүм хийдтэй тулгараад байгаа томоохон асуудалтай холбоотой ч гэж зарим ажиглагч үзэж буй. Өмнөх папын үед католик сүм хийдийн зарим хамба лам нар насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татаж, хүчирхийлсэн явдал нэгээр тогтохгүй гарсны дээр, Ватиканы банкны албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсон зэргээр сүсэгтэн олны итгэл эвдсэн явдал гарах болсон юм. Тиймээс өмнөх папын үеэс одоо хүртэл шийдэгдэж чадаагүй үлдсэн эл маргаантай, эмзэг асуудлыг шийдэх үүрэг шинэ папын өмнө тулгараад байна.
Шинэ пап ламыг тодруулахын тулд хэдэн ч удаа санал хурааж мэдэх бөгөөд санал хураалт бүрийн дараа саналын хуудсуудыг шатаадаг ёстой. Хуудсуудыг шатаагаад яндангаар хар утаа гарвал пап ламыг сонгож чадсангүй гэсэн үг бөгөөд харин утаа нь цагаан байвал католик шашны шинэ тэргүүн тодорлоо гэсэн утгыг илэрхийлдэг юм.
Италийн Ром хотноо католик шашны кардиналууд цугларан шинэ пап ламаа тодруулах гэж байна. Католик шашны сүм хийдийн тэргүүн 115 кардинал өглөөний тусгай мөргөлд оролцоод, үдээс хойш пап ламыг тодруулах сонгуулиа эхлэх ажээ. Эдгээр кардиналын гуравны хоёр буюу 77 хүний саналыг авсан нэр дэвшигч пап лам болох бөгөөд ийм хэмжээний дэмжлэг хүлээсэн хүнийг тодрох хүртэл өдөрт дөрвөн удаа санал хураах ёстой гэнэ. Ийнхүү 115 кардиналыг олонхийн дэмжлэгийг авсан хүн 266 дахь пап ламаар өргөмжлөгдөж, 1,2 тэрбум хүн шүтэн биширдэг католик шашны тэргүүн болох юм. Өмнөх пап лам XVI Бенедикт бие, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 85 насандаа шашны тэргүүний суудлаасаа татгалзсан билээ. Гэхдээ түүний пап ламын хэргэм зэргээс татгалзсан нь католик шашны сүм хийдтэй тулгараад байгаа томоохон асуудалтай холбоотой ч гэж зарим ажиглагч үзэж буй. Өмнөх папын үед католик сүм хийдийн зарим хамба лам нар насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татаж, хүчирхийлсэн явдал нэгээр тогтохгүй гарсны дээр, Ватиканы банкны албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсон зэргээр сүсэгтэн олны итгэл эвдсэн явдал гарах болсон юм. Тиймээс өмнөх папын үеэс одоо хүртэл шийдэгдэж чадаагүй үлдсэн эл маргаантай, эмзэг асуудлыг шийдэх үүрэг шинэ папын өмнө тулгараад байна. Шинэ пап ламыг тодруулахын тулд хэдэн ч удаа санал хурааж мэдэх бөгөөд санал хураалт бүрийн дараа саналын хуудсуудыг шатаадаг ёстой. Хуудсуудыг шатаагаад яндангаар хар утаа гарвал пап ламыг сонгож чадсангүй гэсэн үг бөгөөд харин утаа нь цагаан байвал католик шашны шинэ тэргүүн тодорлоо гэсэн утгыг илэрхийлдэг юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























