Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сирид барьцлагдаад байсан Украины сэтгүүлч зугтжээ
Сирийн босогчдод хагас жилийн өмнө барьцаалагдаад байсан Украины сэтгүүлч Анхар Кочнева тэднээс зугтааж чадсан тухай төрөл төрөгсөд нь мэдээлсэн байна. Тэр өөрөө ч “РИА Новости” агентлагт энэ тухайгаа  утсаар мэдээлж ярилцлага өгсөн байна. Тэрээр “Сирийн чөлөөт арми”-ийн дайчид түүнийг Хомс хотод байлгаж байсан, хамгаалалт сулрахыг далимдуулан зугтааж “Тал дундуур гүйсэн, минажүүлсэн талбай байсан байж болох ч түүнийг туулж гарсан” гэж ярьжээ. Төрөл төрөгсөд нь түүнийг Засгийн газрын цэргүүдийн хянаж байгаа нутаг хүртэл зугтаасан гэж байгаа юм. Одоо тэр Дамаскт байгаа бололтой. Барьцаанд хоригдож байсан үеийнхээ тухай тэрээр маш муу амьдарч байсан гээд “Тэд өөрсдөө ч маш муу амьдралтай, би тэднээс ч дор байсан. Тэгэхээр одоо удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болж байна” гэжээ.
Тэрээр Украины дипломатуудтай утсаар ярьж, маргааш гэхэд улсынхаа ЭСЯ-нд очих юм байна. Украины иргэн, сэтгүүлч Анхар Кочнева Сирид ажиллаж байгаад 2012 оны аравдугаар сард сураггүй алга болсон юм. Түүнийг Башар Асадын дэглэм, Оросын тусгай албатай  хамтран ажиллаж байгаа хэмээн Сирийн босогчид хулгайлж, суллахын тулд 50 сая доллар өг хэмээн нэхэж байсан юм. Дараа нь энэ дүнгээ 300 мянган доллар болгон бууруулжээ. 
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан