Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Энэтхэгийн хүчирхийлэгч эр шоронд амиа алджээ
Энэтхэгийн Нью-Дели хотод таван эр автобусанд залуу эмэгтэйг хүчирхийлж, амь насанд нь хүрсэн жигшүүрт хэрэг гарч, олныг цочроосон. Энэ хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг бүгдийг нь шоронд хорьж байсан ч нэг нь амиа хорлож нас барсан байна. Цагдаагийн газрын мэдэгдсэнээр бол автобусны жолооч шоронгийн камертаа амиа егүүтгэсэн байдалтай олджээ. Харин сэжигтний гэр бүлийнхэн үүнийг амиа хорлосон тохиолдол биш, гадны нөлөөтэй нас барсан гэж  гэж үзэж байгаа аж. Энэ хэрэг Энэтхэг төдийгүй дэлхий даяар шуугиан тарьж, хэрэгтэн этгээдүүдийг бараг хүн бүр үзэн ядаж байгаагаас шоронд тэднийг дээрэлхэх, дэглэх явдал маш их гарч байсан гэнэ. Сэжигтний гэр бүлийнхний хэлснээр түүнийг бусад хоригдол нь дэглэж, зодож заримдаа бүр хүчирхийлдэг байсан бөгөөд гартаа хүнд бэртэлтэй байсан учраас амиа егүүтгэж чадахааргүй байсан гэлцэж байна. Ямартай ч, олныг цочроосон гэмт хэргийн яллагдагчдын нэг шүүхээр гэм буруугаа тогтоолгож ялаа эдлэхээс өмнө хорвоог орхилоо. Харин үлдсэн хэрэгтнүүдэд ялын дээд хэмжээ заавал оноох хэрэгтэй гэж хохирогчийн гэр бүлийнхэн мэдэгджээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан