Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Найман сая рубль залилсан 17 настай хүү


ОХУ-ын Башкирт, 40 гаруй хүнийг залилан найман сая рубль аваад найз бүсгүйгээ дагуулан сураггүй алга болсон 17 настай хүүг орос улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.
Үнэтэй тансаг ЖИП машины өмнө зогсоо энэ хүүгийн зургийг харсан хэн ч аймшигтай залилан мэхлэгч гэж төсөөлөхийн аргагүй.


100 мянгыг зараад 8,3 сая

17 настай Андрей Касьяановын залилангийн арга бараг л энгийн. Тэрээр машин борлуулах зар өгөөд үйлчлүүлэгчидтэйгээ гэрээ хийж, урьдчилгаа авна. Тэгээд л болоо. Гэхдээ их цэвэрхэн. Хотын төвийн  томоохон бизнес төвд өрөө хөлслөөд суучихсан, үнэтэй арьсан мебель, царайлаг менежерүүд, ижилссэн хувцас.
Хямд машины төлөө бараг л орос орны өнцөг булан бүрээс хүн ирж байлаа. Андрей өөрийгөө компанийн дэд захирал гэж танилцуулна. Аав ээжийгээ АНУ-д банкинд ажилладаг. Тэндээс зээлийн машин хямд, шууд нийлүүлдэг гэнэ. Түүний хэлдэг үнэ үнэхээр оросын зах зээлийн үнээс бараг л хоёр дахин бага сонсогдоно. Үйлчлүүлэгчид итгэхээс аргагүй. Үгүй яагаад итгэхгүй байх билээ. Компанийн ажилтнууд хүмүүстэй галт тэрэгний буудал, нисэх буудал гээд хаана ч таарсан, албан өрөөндөө авчирч “дэд захирал”-тайгаа уулзуулна. Андрей өөрөө москвагийн дугаар бүхий Porsche Cayenne унана.
Гэрээ хийж машины үнийн 40 хувийг урдчилж авна. Гэрээн дээр тамга дарж, үлдэгдэл мөнгийг машинаа авахад төлөхөөр тохирно. Үйлчлүүлэгч хэзээ нэгэн цагт хямд машинтай болно гэж итгээд гэрээдээ явахад залилан мэхлэгч залуучууд үнэтэй ресторан руу явна. Тэдний нэгийнх нь өгсөн мэдүүлэгт тэд нэг шөнө л гэхэд 300 мянган рублиэр наргидаг байсан гэнэ.

Ингээд гурван сарын хугацаанд энэ компани 38 хүнд үйлчилж 8,3 сая рубль урьдчилгаанд авчээ. Гэтэл энэ хугацаанд албан байр хөлсөлсний хөл ердөө л 100 мянган рубль гарсан байна. Бас нэг орлогч захирал 40 мянгаар цалинжсан гэнэ.
Найман мянган рублийн цалин авч байсан хөөрхий менежерүүд бол залилангийн хэрэгт хамсаатан болж байгаагаа мэдэх ч үгүй явсан байдаг.


“Ээж минь та надаар бахархах цаг ирнэ”

Андрейн ээж Галина Касьянова америкийн банкинд ажиллах нь бүү хэл, дунд сургуульд насаараа  багшилж энэ насандаа доллар барьж үзээгүй нэгэн. Нөхөр нь салаад явсан болохоор хүүгээ ганцаар өсгөсөн.

-Тэр байнга л надаас мөнгө авдаг байсан. Тэр байтугай банкнаас 200 мянган рубль зээлж миний өмнөөс гарын үсэг зурсан байдаг. Ер нь надаас цувуулж авсаар байгаад нэг сая орчим рубль авчихсан даа гэж хөөрхий эх ярьж сууна.
Тэгээд л нэг өдөр Уфаг, ээжийгээ орхиод алга болсон. Хамт алга болсон найз бүсгүй нь менежерүүдийнх нь нэг, Андрейгаас 10 насаар эгч Светлана.
Харин холбооны хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа Андрей ээж рүүгээ хааяа нэг утасддаг байна. Гэхдээ ярих бүрийдээ танихгүй дугаараас утасддаг гэж ээж нь хэлж сууна. Тэгээд тэр “Ээж минь та надар бахархах цаг ирнэ ээ, гайгүй” гэдэг гэнэ. Ээж нь түүнийг лавтай Башкирт л байхгүй гэж бодож сууна.
Ийм нэгэн залуухан залилагчийг ОХУ даяар эрэн сурвалжилж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Chadwal namaig bariach geed capriogiin togloson bodit amidralaar hiisen kino bdag bhaa terniii odoogii huwilbar ain kkkk
uu laitai
ug n iim siireg tolgoig arai uur heregtei zuild zarsan bol ch ...
oo daam ymaa arail or hvhed ymaa
saihan gar bna da teged iim jahan hvhded etgejel baidag nogo heded bas
saihan gar bna da teged iim jahan hvhded etgejel baidag nogo heded bas
hetsuuu amidrald ussun hun en baitguag hiiin saihan amidrliin tuluu hiij boloh buh zuilsiig sedne shuudee bitgii barigdaasai
Хамгийн их уншсан