БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Сирийн дүрвэгсдийн тоо гурван саяд хүрэх нь
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн төсөөлж байгаагаар Сирид болж байгаа иргэний дайнаас дүрвэж гарагсдын тоо энэ жил гурван саяд хүрэх бололтой. Зөвхөн сүүлийн гурван сард гэхэд л тус улсаас 400 мянга гаруй хүн дүрвэн гарчээ. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Антониу Гутерриш өчигдөр Туркт айлчлах үедээ хэлснээр бол дүрвэгсдийн тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ.
2013 оны эхний саруудад гарч явсан 400 мянган хүнийг оруулаад нийт дүрвэгсдийн тоо нэг саяд хүрч байна. Тэдний 650 мянга нь Ливан, Иорданд орогнож байгаа бол бусад нь Турк, Ирак болон Хойд Африкийн орнуудад амь зогоож байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцсэн зэвсэгт бослого 2011 оны гуравдугаар сард эхэлж энэ нь иргэний дайн болж өргөжөөд байгаа юм. Энэ дайны хөлд нийтдээ 70 орчим мянган хүн амь үрэгдсэн гэж НҮБ тооцоолжээ. Асуудлыг энхийн аргаар зохицуулах гэж НҮБ чармайлт гаргасаар байгаа ч амжилт олохгүй үргэлжилж байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн төсөөлж байгаагаар Сирид болж байгаа иргэний дайнаас дүрвэж гарагсдын тоо энэ жил гурван саяд хүрэх бололтой. Зөвхөн сүүлийн гурван сард гэхэд л тус улсаас 400 мянга гаруй хүн дүрвэн гарчээ. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Антониу Гутерриш өчигдөр Туркт айлчлах үедээ хэлснээр бол дүрвэгсдийн тоо улам нэмэгдэх хандлагатай байгаа гэнэ. 2013 оны эхний саруудад гарч явсан 400 мянган хүнийг оруулаад нийт дүрвэгсдийн тоо нэг саяд хүрч байна. Тэдний 650 мянга нь Ливан, Иорданд орогнож байгаа бол бусад нь Турк, Ирак болон Хойд Африкийн орнуудад амь зогоож байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцсэн зэвсэгт бослого 2011 оны гуравдугаар сард эхэлж энэ нь иргэний дайн болж өргөжөөд байгаа юм. Энэ дайны хөлд нийтдээ 70 орчим мянган хүн амь үрэгдсэн гэж НҮБ тооцоолжээ. Асуудлыг энхийн аргаар зохицуулах гэж НҮБ чармайлт гаргасаар байгаа ч амжилт олохгүй үргэлжилж байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























