Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Армяны ерөнхийлөгчид нэр дэвшигч өлсгөлөн зарлалаа


Армянд сая болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан, сөрөг хүчний “Өв” намын тэргүүн Раффи Ованнисян тус улсын төрийн тэргүүн, дахин сонгогдоод байгаа  Серж Саргсяныг огцрохыг шаардан өлсгөлөн зарлалаа. Өчигдөр Ованнисян Ереваны төв Эрх чөлөөний талбайд өөрийн талын гурван мянган дэмжигчийн өмнө үг хэлж Саргсяны тангараг өргөх ёслол болох дөрөвдүгээр сарын 9 хүртэл өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдсэн байна. Хоёрдугаар сарын 18-нд Армянд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар өнөөгийн ерөнхийлөгч Саргсян 59 хувийн санал авч ялсан бол Ованнисян 37 хувийн санал авсан ч санал тоолоход будлиан гарсанаас биш өөрийгөө ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж байгаа юм.
Ованннисян 2011 оны гуравдугаар сард бас энэ Эрхчөлөөний талбайд 15 хоногийн өлсгөлөн зарлаж эрх баригчдыг “бодитой шинэчлэл” хийхийг шаардаж байсан юм.
Энэ жил ерөнхийлөгчийн сонгууль эхлэхийн өмнө бас нэг нэр дэвшигч Андриас Гукасян өлсгөлөн зарлаж нэр дэвшигч Серж Саргсяныг нэрээ татахыг шаардаж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан