БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
“Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно
Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Шведийн гүнж таалал төгсчээ
Гайхамшигтай хайрын түүхээрээ Европ дахиныг бишрүүлж байсан Шведийн гүнж Лилиан 97 насандаа таалал төгслөө. Тэрээр амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Альцгеймерийн өвчнөөр шаналж байгаад хорвоог орхисон байна.
Эгэл жирийн гэр бүлд төрсөн ч хааны гэр бүлийн гишүүн болж, язгуур хэргэмтэй болсон Лилиан гүнжийг үнсгэлжингийн үлгэрийн амьд биелэл гэлцдэг байв. Гэхдээ гүнж гэдэг хэргэм түүнд тийм ч амар ирээгүй бөгөөд тэрээр хайртай хүнтэйгээ гэрлэхийн тулд бүхэл бүтэн 30 гаруй жил хүлээсэн юм. Лилиан дэлхийн хоёрдугаар дайны үе буюу 1943 онд Шведийн хунтайж Бертилтэй учирч, хайр сэтгэлтэй болсон боловч тэдний холбоог хааны гэр бүл огтхон ч хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь, Лилиан нэгдүгээрт энгийн гарал угсаатай нэгэн байсны дээр аль хэдийнэ нөхөрт гарсан байв.

Үүн дээр хунтайжийн том ах нь онгоцны ослоор нас барж, дүү нь мөн л эгэл жирийн гаралтай бүсгүйтэй гэрлэж, цол хэргэмээсээ татгалзсан учир Бертил хунтайж гарцаагүй хаан ширээ залгамжлах цорын ганц хүнээр тодорсон байв. Тийм ч учраас Бертил хунтайжийн эцэг, Густав хаан хос хоёрыг гэрлүүлэхгүй хэмээн шийдсэн юм. Гэвч тэд 30 гаруй жил бие биенээ үнэнчээр хүлээсний эцэст 1976 онд 60 гарсан насандаа албан ёсоор гэр бүл болсон түүхтэй. Хэтэрхий хожуу гэрлэсэн хос хүүхэдтэй болж чадаагүй юм. Бертил хунтайж 1997 онд нас эцэслэж, түүнээс хойш ганцаараа амьдарсан Лилиан гүнж альцгеймерийн өвчтэй болжээ.
Гайхамшигтай хайрын түүхээрээ Европ дахиныг бишрүүлж байсан Шведийн гүнж Лилиан 97 насандаа таалал төгслөө. Тэрээр амьдралынхаа сүүлчийн жилүүдэд Альцгеймерийн өвчнөөр шаналж байгаад хорвоог орхисон байна. Эгэл жирийн гэр бүлд төрсөн ч хааны гэр бүлийн гишүүн болж, язгуур хэргэмтэй болсон Лилиан гүнжийг үнсгэлжингийн үлгэрийн амьд биелэл гэлцдэг байв. Гэхдээ гүнж гэдэг хэргэм түүнд тийм ч амар ирээгүй бөгөөд тэрээр хайртай хүнтэйгээ гэрлэхийн тулд бүхэл бүтэн 30 гаруй жил хүлээсэн юм. Лилиан дэлхийн хоёрдугаар дайны үе буюу 1943 онд Шведийн хунтайж Бертилтэй учирч, хайр сэтгэлтэй болсон боловч тэдний холбоог хааны гэр бүл огтхон ч хүлээн зөвшөөрөөгүй юм. Учир нь, Лилиан нэгдүгээрт энгийн гарал угсаатай нэгэн байсны дээр аль хэдийнэ нөхөрт гарсан байв.

Үүн дээр хунтайжийн том ах нь онгоцны ослоор нас барж, дүү нь мөн л эгэл жирийн гаралтай бүсгүйтэй гэрлэж, цол хэргэмээсээ татгалзсан учир Бертил хунтайж гарцаагүй хаан ширээ залгамжлах цорын ганц хүнээр тодорсон байв. Тийм ч учраас Бертил хунтайжийн эцэг, Густав хаан хос хоёрыг гэрлүүлэхгүй хэмээн шийдсэн юм. Гэвч тэд 30 гаруй жил бие биенээ үнэнчээр хүлээсний эцэст 1976 онд 60 гарсан насандаа албан ёсоор гэр бүл болсон түүхтэй. Хэтэрхий хожуу гэрлэсэн хос хүүхэдтэй болж чадаагүй юм. Бертил хунтайж 1997 онд нас эцэслэж, түүнээс хойш ганцаараа амьдарсан Лилиан гүнж альцгеймерийн өвчтэй болжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























