Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нацист Герман чинь Нью-Йоркийг бөмбөгдөхөөр төлөвлөж байж

Гитлерийн Герман нам өндрийн тойрог замын бөмбөгдөгч ашиглан АНУ-ын Нью-Йорк хотод “бохир бөмбөг” хаяхаар зэхэж байсан нь саяхан ил болжээ. “Мөнгөн шувуу” төслийг гитлерийн германы нисэх хүчний командлагч Герман Герингийн захиалгаар австрийн зохион бүтээгч Ойген Зэнгер хийж байсан байна. Германы цэргийн нисэх хүчний удирдлагууд аугаа их Гитлерийн нүдэн дээр өөрсдийн нэр хүндийг өргөх жинхэнэ, үр ашигтай арга бодож олсон нь энэ гэнэ. 1941 оны арванхоёрдугаар сард япончууд америкийн сувдан эрэг буюу Перл Харбор баазын бөмбөгдсөний дараа АНУ дэлхийн хоёрдугаар дайнд орсны дараа тэдэнд томхон цохилт өгөхөөр шийдсэн нь энэ. Хамгийн гол нь тэр үед Германд замд нь цэнэглэхгүйгээр Атлантын далайг туулж нисэх тийм бөмбөгдөгч онгоц байхгүй байлаа.
Харин Зэнгерийн “Мөнгөн шувуу” төсөл сансрын нам өндөрт нисэх онгоц бүтээх төсөл байсан байна. Тухайн үеийн  V-2 пуужингийн 36 хөдөлгүүр ашиглаж бөмбөгдөгчийн гарааны хурдыг өсгөх, ингэснээр гараанаас гарсны дараах 30 секундэд хөдөлгүүрийн  нислэгийн жин 100 тонн болж хөлгөөс салах юм байна. Ингээд “Мөнгөн шувуу” бөмбөг Нью-Йоркт эхлээд цацраг идэвхтэй элс цацах гэнэ. Ингэхээр америкийн энэ том хотын дээгүүр цацраг идэвхит үүл хуралдаж гамшиг болохоор төлөвлөж. Эрдэмтэд үүнийг хэдэн жилийн дараа Японд хаясан “бохир бөмбөг”-тэй адилтган үзэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан