Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БОАЖ-ын сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны замын ажлыг эхлүүлсэн компанийг торгоно ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ “Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлтэй холбоотой нэг өдрийн завсарлага авлаа АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ “Хууртай Монгол” төсөл хэрэгжиж эхэллээ “Алдарт Эх-2026” спортын VIII наадам энэ амралтын өдрүүдэд болно Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
30 жилийн өмнө Афганд сураггүй болсон орос цэрэг олдлоо
Афганистанд алба хааж байгаад 1980 онд сураггүй алга болсон гэж байсан зөвлөлтийн цэргийн албан хаагч Бахретдин Хакимов тус улсын Герат мужид амьдарч байсныг олсон байна. Самаркандад төрсөн Хакимов зөвлөлтийн цэргийн мотобуудлагын 101 дүгээр хороонд алба хааж байгаад 1980 оны намар тулалдааны үеэр хүнд шархадсаныг нутгийн иргэд олж аварсан юм байна. Тэд түүнийг ардын эмчилгээгээр эмчилж эдгээгээд Шейх Абдулла гэсэн нэр өгчээ. Тэгээд тэр тэнд бас амаргүй хувь заяа туулсан байна. Хакимов афган бүсгүйтэй гэрлэсэн ч хэдэн жилийн дараа эхнэр нь нас барж хүүхэдгүй ганцаар хоцорчээ. Одоо тэрээр нэгэн цагт өөрийг нь эмчилж эдгээсэн шиг ардын эмчилгээ хийж, хагас нүүдэлчин байдлаар амьдардаг байна.

Оросын интернационалч цэргийн алба хаагчдын холбооноос түүний сургийг гаргаж уулзахаар хайхад сүүлийн нэг жилд гурван ч удаа тэр зугтаагаад уулзахгүй байжээ. Одоо тэр оросоор ойлгодог ч муу ярьдаг, анх гар, мөрөндөө шархадсан ч мэдрэлд нь бас нөлөөлсөн бололтой. Гэхдээ тэр црээгт татагдахын өмнө хана амьдарч байсан, эцэг эхийнхээ нэрийг зөв хэлж, хэрэв амьд сэрүүн байгаад дургүйцэхгүй бол уулзах юмсан гэж ярьсан байна.

Хакимовт афганд алба хааж байгаад тэр Герат мужид сураггүй алга болсон зөвлөлтийн хоёр ч цэргийн албан хаагчийн зургийг үзүүлэхэд нэгтэй нь бүр уулзаж байсан гэсэн байна. Энэ нь сураггүй алга болсон цэрэг дайчдаас нэгийг нь ч гэсэн олох найдлага төрүүлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар афганд алба хааж байгаад сураггүй алга болсон зөвлөлтийн цэргийн албан хаагчдын жагсаалтад 264 хүн байдаг юм байна. Тэдний тэн хагас нь орос хүн байдаг байна. Афганаас зөвлөлтийн цэрэг гарч эхлэхэд энэ тоо 300 гаруй байсан ч эхний 10 жилд 29-ийг нь олж 22-ыг нь эх оронд нь буцаан авчирсан бол 7 нь Афганистанд амьдрахаар үлдсэн юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан