Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Конгод онгоц осолдож 36 хүн амь үрэгдлээ

Бүгд Найрамдах ардчилсан Конго улсын төвийн Гома хотод Fokker 50 онгоц цаг агаарын тааламжгүй байдлаас болон хот дотор орон нутгийн сонгуулийн комисс, цагаачлалын албаны албан байрнаас холгүй орон сууцны хороололд унасан байна. Ложа хотоос ирж байсан онгоцонд 40 зорчигч явснаас  36 нь газар дээрээ нас барж дөрвөн хүнийг хотын эмнэлэгт хүргэжээ. Нисэгч онгоцоо байшин мөргүүлэхээс зайлуулж чадсан учраас газар дээр хэн ч бэртэж гэмтээгүй байна. Конгийн нислэгийн компаниуд бүгдээрээ аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй байгаагаас  Европын холбооны хар дансанд бичигдэж Европт нислэг хийлгэх эрхээ хасуулаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан