Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эхнэрээ зоддог, эрх мэдэлд дуртай гэгддэг Б.Обамагийн ах сонгуульд өрсөлджээ

Өнөөдөр Кенид Ерөнхийлөгч, парламентын гишүүн, мужийн захирагч нарыг сонгох томоохон сонгууль болж байна. Энэ сонгуульд Б.Обамагийн хамгийн том ах Рой Абонго Малик Обама нэр дэвшиж, Сиаяа хэмээх хотын дарга болохоор өрсөлдөж байна. Барак Обамагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ гол уриагаа болгосон “Өөрчлөлт” хэмээх үгийг Малик Обама тэр чигээр нь ашиглаж “Обамагийн төлөө санал өг. Өөрчлөлтийг сонго” гэсэн уриа лоозон барьж сурталчилгаагаа хийжээ. 
Гэвч тэрээр дүү шигээ олны хуйлруулахаар нэр дэвшигч биш бололтой. Эхнэрээ зоддог, эрх мэдэлд дуртай гээд олон янзын шүүмжлэл гарсан байна. Малик Обама 12 эхнэртэйгээс хамгийн бага нь гэрлэх насанд хүрээгүй байхдаа буюу 17-тойдоо түүнтэй суусан бүсгүй байдаг гэнэ. Малик Обама эхнэрээ байнга зоддог, хэрүүлч яншаа зантай хэмээн бага эхнэр нь Английн “Daily Mail” сонинд гомдоллон ярьсан байна.
Уг нь, исламын заншил ёсоор кени эрчүүдийг дээд тал нь дөрвөн эхнэртэй байхыг зөвшөөрдөг боловч Малик Обама энд тэнд байх эзэмшил газартаа нуугдмал байдлаар эхнэрүүдээ амьдруулдаг гэнэ. Барак Обамагийн эцэг ч дөрвөн эхнэртэй байсан бөгөөд тэднээс гарсан найман хүүхэдтэй юм. Ноён Ерөнхийлөгч найман ах дүүтэй, гэсэн атлаа тэд нь дөрвөн өөр ээжтэй гэдэг үнэнтэй эвлэрэхэд амаргүй байсан тухайгаа дурссан байдаг.
Малик Обама 1980-аад оноос АНУ-ын Вашингтонд дэлгүүр нээж, Америк-Кенийн хооронд амьдрах болсон байна. Тэрээр Кенидээ бол нэлээд бэл бэнчинтэй, баян хүнд тооцогддог гэнэ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан