Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нөөцийн махыг энэ сарын 10-наас худалдаална
аНөөцийн махны менежерээр сонгон шалгарсан “Жасто агро” компанийнхны өгсөн мэдээллээр энэ сарын 10-15-ны хооронд нөөцийн махаа худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Одоогоор тус компанийнхан дэлгүүрүүдээ сонгож гэрээ хийх, сав боодлоо бэлтгэх, жижиглэж, савлах зэрэг бэлтгэл ажлаа хангаж байгаа гэнэ. Хороо бүрт доод тал нь хоёр дэлгүүр буюу нийслэлийн хэмжээнд 320 гаруй цэгээр борлуулах нөөцийн махыг өнгөрсөн жилд мөрдөж байсан стандартын дагуу хоёр кг-аар жижиглэж савлан худалдаалах аж. Харин үхрийн мах кг нь 5950, ямааных 5000, хониных 5750 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн гэнэ. Борлуулалтад хяналт тавихын тулд тус компаниас кассын машинтай дэлгүүрүүдийн талоноор нь хянаж, шалгаж явах гэнэ. Өөрөөр хэлбэл, тэд талоныхоо нэг хувийг авчран тооцоо нийлсний дараа, дараагийнхаа махны нийлүүлэлтээ авах эрхтэй болно гэсэн үг. Кассын машингүй дэлгүүрүүдийн хувьд “Ваучер”-ын системийг ашиглахаар болжээ. Гэхдээ дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, хороодтойгоо хамтран “Ваучер”-ыг зорилтот бүлгийн иргэдэд тараах юм байна. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хот дахь агуулахуудад сертификатаар баталгаажуулсан нь 8700.9 тонн, гэрээт зоориудад хүлээгдэж, хүлээн авах үйл ажиллагаа үргэлжилж буй 495.5 тонн, хөдөө орон нутагт 8.2 тонн буюу нийт 9,204.6 тонн махны нөөц төвлөрөөд байна хэмээн ҮХААЯ- наас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан