“Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа
Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
М.Энхсайханыг төмөр замчдаас уучлал гуйхыг шаардлаа
Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагууд “Монголын төмөр зам” компанийн захиралын суудалд түр заларсан М.Энхсайханыг 16 мянган ажилчны нэр төрийг гутаасан хэмээн үзэж, уучлал гуйхыг шаардав. Ингэснээр түүний төмөр замд нэвтрүүлэх гэсэн төлөвлөгөө бүтэхгүй бололтой. Учир нь түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан удаа дараа төмөр замын салбарын ажлыг үгүйсгэсэн хэмээн үе үеийн ган замчин буруутгалаа. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхий сайд асан, гавъяат эдийн засагч М.Энхсайхан өөрийнхөө байр суурийг нотлох гэж хэтэрхий улайрсан байдал нь ийнхүү Монголын төмөр замчдын эгдүүг хүргэжээ. Тэрээр хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж, төмөр замын талаар мэдээлэл хийхдээ “Үнэндээ манай төмөр зам аль хэдийнэ хоцрогдчихсон гэдгийг өмнө нь хэн ч хөндөж байгаагүй. Мөн энэ салбарт хэн ч анхаарал хандуулаагүй. Тиймээс л би зөв бодлого гаргаж, арга хэмжээ авах гээд байгаа юм” хэмээн өгүүлсэн. Харин түүний энэ хатуу үгэнд бухимдсан Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Эрдэнэ хэвлэлийнхэнд хандлаа. Тэрээр “М.Энхсайхан “Монголд төмөр зам барьсан түүх байхгүй” гэдгийг бардам хэлэв. Энэ нь үнэндээ үндэслэлгүй үг биш билээ. Учир нь өнгөрсөн онд “Улаанбаатар төмөр зам”-ын хамт олон Замын-Үүд-Эрээнийг холбосон 3.5 км замыг өөрийн хүчээр барьсан. “Төмөр замын ачаалал дээд цэгтээ хүрсэн. Шинээр тээвэр хийе гэвэл транзит тээврээ зогсооно” хэмээснийг бид басамжлал гэж үзэж байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн ийм хариуцлагагүй үг амнаасаа унагасанд гайхаж байна. Үүнээс болж төмөр зам эдийн засгийн алдагдалд орвол М.Энхсайхан хариуцах ёстой” гэлээ. Түүнийг ийн 70 гаруй жилийн түүхэн замналтай төмөр замын салбар уруу нулимж байгаад ахмад ажилчид тааламжгүй байгаа аж. Учир нь М.Энхсайхан “УБТЗ-аар явж буй галт тэрэг дунджаар 37 км цагийн хурдтай. Үүнээс хурдан явбал гадас нь сугарч магадгүй. Хуучин төмөр зам ачааллаа даахгүй аюул үүсгэж болзошгүй” гэх мэтээр иргэдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөхүйц мэдээлэл түгээснээ даруй залруулахыг шаарджээ.

0 Сэтгэгдэл
Migo
Хуцдагийн, шүүмжлэл хэлхээр өрвөс гээд байгаамуу, эсхүл нэг нөхрийн турхиралтаар нийт замчдынхаа нэр хүндийг шороотой хольж явах юм.
2013.02.08