Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн сургалт эхэлж байна
Хөдөлмөрйн яамнаас санаачлан ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагуудын захиалгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх нөхцлийг бүрдүүлж, ажил олгогчдоос ирсэн захиалгын дагуу богино хугацааны эрчимжсэн сургалтыг явуулж мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр болсон. Тэгвэл энэ хөтөлбөрийг өнөөдөр эхлүүллээ. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад, ажилтай, мэргэжилтэй болох хүсэлтэй 8900 орчим хүн нэгдүгээр сарын 7-31-ны хооронд Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлжээ. Ажил олгогчдоос Улаанбаатар хотод 3978, хөдөөд 5400 орчим ажлын байрны захиалга ирсэн байна. Ажил олгогчид ярилцлагын үндсэнд сонгон шалгаруулж нэгдүгээр сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод 1627, орон нутагт 3325 ажил хайгчтай гэрээ байгуулан, энэ сарын 1-ээс Мэргэжлийн боловсрол сургалтын төвүүдээр мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт эхэлж байгаа юм. Хөтөлбөрт хамрагдагчид Улаанбаатар хотод 16, хөдөө орон нутагт 29 мэргэжлийн боловсрол сургалтын төвд 47 мэргэжлээр суралцаж, эхний хоёр сарыг танхимд онолыг мэдлэг заалгах аж. Харин үлдсэн гурван сарыг ажил олгогч ажлын байранд үйлдвэрлэлийн дадлага хийнэ. Онолын мэдлэг, үйлдвэрлэлийн дадлага хосолсон сургалтын хосолмол хэлбэрээр явагдаж буй тус сургалт мэргэжлийн агуулга, хөтөлбөрөөс шалтгаалан таван сар хүртэлх хугацаатай байх аж. Энэ хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжиж, нийгмийн даатгалд хамрагдах юм байна.
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” хоёр үе шаттай явагдаж, түүний үр дүнд хөдөлмөрийн насны 6600 иргэн богино хугацааны сургалтанд хамрагдаж, ажлын байртай болох юм байна.

Сургалтын бүхий л шатны үйл ажиллагаанд ажил олгогчийг татан оролцуулах бөгөөд ингэснээр ажил олгогч суралцагчдад ямар ур чадвар түлхүү эзэмшүүлэхээ сонгож, сургалтын байгууллагатай хамтран сургаж, үйлдвэрлэлийн дадлагыг өөрийн үйлдвэр, аж ахуйн нэгж дээр хийлгэх, төгсөлтийн шалгалтыг хамтран авч, төгсөгчийг ажлын байраар хангах зэрэгт хамтран ажиллаж байгаа нь “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн онцлог юм.
Суралцагч төгсөхдөө чадамжийн гэрчилгээ гардан авч, дадлага хийсэн аж ахуй нэгж байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах тогтвортой ажлын байртай болох юм байна.
Өнөөдөр Улаанбаатар хотын сургалтын нээлт ШУТИС-ийн харьяа Польтехникийн коллежид болсон юм. Нээлтэд ажилтай, орлоготой болох хүсэлтэй хүн олон ирсэн байв. Энэ сургалтад 23 дээш насны ямар ч хүн хамрагдаж, мэргэжилтэй, ажилтай болох боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан