Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт ирэх сарын 1-нээс эхэлнэ
Хөдөлмөрийн яамнаас “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” -ийн хүрээнд Хөдөлмөрийн төв бирж дээр ажил хайгчдыг бүртгэх, ажил олгогчидтой зуучлан ярицлага хийх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд Хөдөлмөрийн төв биржэд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдах хүсэлтэй 4000 орчим иргэн, ажил олгогчдоос 3978 ажлын байрны захиалга бүртгүүлжээ. Үүнээс ажил олгогчидтой ярилцлага хийсний үндсэн дээр одоогийн байдлаар 1420 ажил хайгч ажил олгогчидтой гэрээ хийж, мэргэжлийн сургалтад хамрагдахаар болсон байна.
Бүртгэл маргаашийг дуустал явагдах бөгөөд энэхүү тоо өсөх магадлал өндөр байгааг хариуцсан мэргэжилтнүүд хэлж байна.
Дээрх 1420 ажил хайгч Улаанбаатар хотод 15, хөдөө орон нутагт мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 25 төвд 40 мэргэжлээр суралцаж, эхний хоёр сарыг танхимд, үлдсэн гурван сарыг ажил олгогчын компанид дадлага хийх хэлбэрээр суралцана. Суралцах хугацаанд суралцагч бүр 140.400 төгрөгийн цалин авахын зэрэгцээ Нийгмийн даатгалд хамрагдах боломжтой ажээ.
Сургалт хоёрдугаар сарын 1-ээс албан ёсоор эхэлнэ. Сургалтын нээлтийн ажиллагаанд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Дэд сайд Ж.Батхуяг, Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг болон албаны хүмүүс оролцох юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан