Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна "Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Яармагт цагаан идээний үзэсгэлэн худалдаа нээгдэнэ
Монголын уламжлалт сар шинийн баяр удахгүй болох гэж байгаатай холбоотойгоор  нийслэлийн Засаг дарга сар шинийн өмнөх өдрүүдэд авах зарим арга хэмжээний  тухай захирамж гаргасан. Захирамжийн хүрээнд хотын төвд нийслэлийн иргэдийг хэт төвлөрүүлэх бус захын хороололд амьдардаг иргэд цаг хугацаа алдаж, замын түгжрэлд сааталгүйгээр баярын худалдаа хийх боломжийг бүрдүүлж, хэд хэдэн газар цагаан сарын өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар боллоо. Цагаан идээний өргөтгөсөн худалдаа  Яармагийн “Буянт-Ухаа” спорт цогцолбор болон Баянзүрх дүүрэгт байрлах Моннидэр ХХК-ийн Оргил худалдааны төвийн гадна талбайд нээгдэх юм. Энэхүү өргөтгөсөн худалдаа энэ сарын 25-аас ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Харин хөдөө, орон нутгаас ирсэн малчид зах зээлийн үнээр төрөл бүрийн цагаан идээг нийслэлчүүддээ худалдаалах аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан