Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэрүүдийг эх орондоо буцаахаар болжээ
Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Өвөлжилт хүндэрсэн 10 аймагт дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ
Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Аптай, Завхан, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад малын өвс, тэжээл, автомашины сэлбэг хэрэгсэл, бензин шатахуун, эм, биобэлдмэл худалдан авч хүргэх, малчин иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хаагдсан зам давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх зэрэгт зориулан хөрөнгө гаргахаар шийдвэрлэлээ.
Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 91 суманд өвөлжилт хүндрэн зудын хэмжээнд хүрээд байгаа юм. Энэ жил цас эрт орж нягтран мал бэлчээрлэх боломжгүй нөхцөлд хүргэснээрмал эрт тэжээлд орсон нь өвөлжилт хүндэрсэн гол шалтгаан болжээ. Дээрх аймгуудад орон нутгийн нөөц хөрөнгө дууссан тул зудын гамшгийг даван туулахад бэрхшээл үүсээд байна. Иймд дэмжлэг хүссэн 10 аймгийн хүсэлтийг судлан үзээд тодорхой хөрөнгө гаргаж мал болон малчдад тулгарсан бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Өвөлжилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Аптай, Завхан, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл, Увс аймгуудад малын өвс, тэжээл, автомашины сэлбэг хэрэгсэл, бензин шатахуун, эм, биобэлдмэл худалдан авч хүргэх, малчин иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хаагдсан зам давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх зэрэгт зориулан хөрөнгө гаргахаар шийдвэрлэлээ.Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 91 суманд өвөлжилт хүндрэн зудын хэмжээнд хүрээд байгаа юм. Энэ жил цас эрт орж нягтран мал бэлчээрлэх боломжгүй нөхцөлд хүргэснээрмал эрт тэжээлд орсон нь өвөлжилт хүндэрсэн гол шалтгаан болжээ. Дээрх аймгуудад орон нутгийн нөөц хөрөнгө дууссан тул зудын гамшгийг даван туулахад бэрхшээл үүсээд байна. Иймд дэмжлэг хүссэн 10 аймгийн хүсэлтийг судлан үзээд тодорхой хөрөнгө гаргаж мал болон малчдад тулгарсан бэрхшээлийг даван туулахад дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
0 Сэтгэгдэл
























