Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хөдөлмөрийн биржэд 3600 гаруй иргэн бүртгүүлжээ
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” амжилттай хэрэгжиж, өнгөрсөн хоёр долоо хоногт 3600 гаруй иргэн суралцах хүсэлтээ Хөдөлмөрийн биржэд гаргажээ. Тэгвэл өнөөдрөөс Аж ахуй нэгж байгууллагууд суралцах хүсэлтэй иргэдтэй уулзалт ярилцлага хийх юм байна.  Өнөөдрийн хувьд эхний ээлжийн 600 иргэн, 12 ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй ярилцлага хийн, сонгон шалгаруулалтад оролцох юм. Ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагууд ярилцлаганд орсон иргэдээс ярилцлагын дүнд сонголт хийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцуулах хүсэлтээ гаргах ажээ.
Түүнчлэн маргааш буюу баасан гарагаас энэхүү арга хэмжээ үргэлжлэн ажил хайгч иргэд, ажил олгогчидтой уулзалт хийх юм байна. Уулзалтын үр дүнд аж ахуйн нэгжүүд мэргэжилтэй ажилтантай, харин ажил хайгч иргэд мэргэжилтэй, ажилтай болох нөхцөл бүрдэх юм. Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн эхний ээлжийн сургалт хоёрдугаар сард эхлэх юм.

Д.Мөнх
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан