“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО
“Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа
Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө
Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй
“Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй

220 гаруй вакцинд хөгжүүлэлт хийж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь 24 цагийн турш иргэдэд мэдээлэл өгөн, үйл ажиллагаа явуулж байгаа. Өчигдөр буюу гуравдугаар сарын 25-нд тус дугаарт иргэдээс нийт 290 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.27 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 27 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Эрүүл мэнд

Э.ТЭМҮҮЛЭН:ААН-ууд иргэдээс шинжилгээний хариу шаардахгүй байхыг хүсч байна
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 14936 хүний сорьцод шинжилгээ хийж, нийт 437 хүнээс Covid-19 илэрлээ. Үүнээс Улаанбаатарт 370, орон нутагт 67 тохиолдол бүртгэгдээд байна. Өчигдөр 106 хүн эмнэлгээс гарсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4150 хүрлээ. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 65.5 хувийг эзэлж байна. Улсын хэмжээнд Ковид-19 халдварын улмаас 1462 хүн эмчлүүлж байна.
Эрүүл мэнд

И.Мөнхзаяа: Арьс цайх, үс уналтыг эмчлэх Эксимер ГЭРЛИЙН ЭМЧИЛГЭЭНИЙ технологийг нэвтрүүллээ
Арьс Өвчин Судлалын Үндэсний Төв нь арьс цайх өвчнийг эмчлэх шинэ технологи болох Эксимер гэрэл эмчилгээг нэвтрүүлээд байна. Энэ талаар тус төвийн Эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх тасгийн тэргүүлэх зэргийн их эмч И.Мөнхзаяатай ярилцлаа.
Эрүүл мэнд

Вакцин хийлгэсний дараа зовиур тэсэхээргүй үргэлжилбэл өвчин намдаах эм болон лаа хэрэглэж болно
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт гуравдугаар сарын 24-нд иргэдээс нийт 311 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 25 иргэн хандсанаас 10 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 15 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Эрүүл мэнд

Б.Бямбадорж: Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай үзүүлнэ
“Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол болон ойрын хавьтал бүхий иргэдийг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан гэрийн тусгаарлалт, ажиглалтад шилжүүлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа.
Эрүүл мэнд

А.Батбаяр: Манай улс нэг жилд 750 тонн эмнэлгийн хатуу хог хаягдал гаргаж, булах аргаар устгаж байна
ЭМЯ тушаал гаргаад Эрүүл мэндийн газар хэрэгжүүлсүгэй хэмээн үүрэг өгдөг. Гэвч тэр тушаалын талаарх мэдээлэл сувилагч, асрагч нарт хүрдэггүй, мэдээллийн дэд бүтэц байхгүй. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлаар дамжин халдвар тархах аюултай байдаг. Иймд ахуйн хогоос ялгаатай зохицуулалт, хог хадгалах тусгай байр, тээвэрлэлт шаардлагатай. Эмнэлгүүд хог хаягдлаа зөв удирдан зохицуулснаар өвчтөн, сувилагч, асрагч нарын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж чадна. Цаашилбал нийт хүн ам, хүрээлэн буй орчинд эерэг нөлөөтэй юм.
Эрүүл мэнд

К.Елена: Архи, согтууруулах ундаа хэрэглэх нь коронавирусийн халдвараар өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг
СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар "Ковид-19 ба Архи” сэдвээр тус төвийн тэргүүлэх зэргийн сэтгэцийн эмч К.Елена зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Олон нийтийн зүгээс КОВИД-19 халдвартай холбоотой их удаан хугацаанд хөл хорионд орж, эрх хязгаарлагдмал түвшинд амьдрахад мэдэж хүндрэлүүд гарч байгаа. Хүн болгоны өмнө шинэ сорилт үүсээд байна. Шинэ амьдралын хэв маяг бий болсонтой холбоотойгоор хүний биед эсэргүүцэх үйл явц илэрдэг. Энэ үйл явдлыг хэрхэн даван туулсантай холбоотой бид стресст өртөх, эсхүл сэтгэл гутралд орох уу, түгшүүр айдаст автагдах зэрэг олон асуудлууд хүний сэтгэл санаанд илэрдэг.
Эрүүл мэнд

Э.Тэмүүлэн:Коронавирусийн батлагдсан 373 тохиолдлыг гэрийн тусгаарлалтад гаргасан
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл өгөх үеэр ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн дараах зүйлийг хэллээ.
“Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт улсын хэмжээнд 16 лабораторид 13465 шинжилгээ хийснээс 285 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 5895 боллоо. Шинээр бүртгэгдсэн 285 хүн бүгд дотоодод халдвар авсан байна.
Эрүүл мэнд

Толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх зэрэг шинж тэмдэг олон хоног үргэлжилбэл эмчид хандаарай
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч ажиллаж байгаа. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 23-нд иргэдээс нийт 324 дуудлага иржээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.28 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 26 иргэн хандсанаас найман иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 18 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.
Эрүүл мэнд

Өнөөдөр Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр: “ЦАГ ЯВСААР БАЙНА”
Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Ингэхдээ шийдвэр гаргагч нарт болон нийт ард иргэдэд сүрьеэгийн асуудлуудыг хандуулах зорилгоор тодорхой уриалга дэвшүүлж үүний дагуу тухайн жилийн турш олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байна.
Эрүүл мэнд


































