БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 15-наас эхэлнэ
“ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ШУГАМАН БҮЖГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ 2026.06.01-НИЙ ӨДРӨӨС 2027.06.01 ХҮРТЭЛ ӨВЛҮҮЛНЭ
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Цөлжилтийн эсрэг өсвөрийн кино бүтээгчид нэгдлээ
НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлт хүчингүй болсонд тооцох тухай хууль зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Гал түймрийн голомтоос 109 иргэнийг аюулгүй бүсэд гаргажээ
Наадмаар 1024 бөх зодоглох асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд "Их эе" хурлаас улиран сонгогдсонд нь баяр хүргэж амжилт хүслээ.Сүүлийн үед МҮБХ-ны үйл ажиллагаа сайжирч, бөхийн тайлбар, шууд дамжуулалт, зохион байгуулалт, менежмент гээд бүх зүйл орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцэж буйг онцолж, хүчит бөхчүүдээ допингийн асуудалд холбогдох, хэрэглэхээс сэргийлэх, соён гэгээрүүлэх, хор холбогдлынх нь талаар сургалтад хамруулж тогтмол яриа таниулга хийж ажиллахад илүү анхаарахыг захилаа.Мөн удахгүй болох үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан маргаангүй, шударга сайхан, үзүүштэй болоход МҮБХ манлайлж ажиллах үүрэгтэйг сануулж, энэ жил Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ойн хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох эсэхэд олон нийт хүлээлт ихтэй байгааг тодотгон энэ асуудалд үндэслэлтэй санал дүгнэлт боловсруулах талаар санал солилцлоо.
0 Сэтгэгдэл

























