Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
Дэлхийн банкнаас нэг сая ам.долларын үнэ бүхий хамгаалах хэрэгслийг ЭМЯ-нд хандивлав

Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын Ковид-19–өөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төсөл 2020 оны 4 дүгээр сараас хэрэгжиж байна. Төслийн хүрээнд Ковид-19 вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх, олон нийтийн оролцоог хангах, хүний нөөцийн хөгжүүлэх, эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, урвалж, хувийн хамгаалах хэрэгслээр хангахад үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Эрүүл мэндийн яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа болон Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михнев, Дэлхийн Банкны гадаад харилцааны мэргэжилтэн Б.Индра нар оролцлоо.

Төслийн санхүүжилтийн хүрээнд 21 аймаг, 9 дүүргийн эмнэлгүүдийг амьсгалын аппарат, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах, Хан-Уул дүүргийн Эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг зэрэг байгууллагуудад цар тахлын үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад нэн шаардлагатай тоног төхөөрөмж ханган ажиллаж байна. Үүний үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оношлогоо эмчилгээ, өвчтөний асаргаа, лабораторийн хүчин чадал бэхжих боломж бүрдлээ. Үүний зэрэгцээ нэмэлт санхүүжилт болох 50.7 сая ам.долларыг төслийг Дэлхийн банкны захирлуудын зөвлөл 2021 оны 2-р сарын 11-ны өдөр баталсан. Тус санхүүжилт нь цар тахлын эсрэг вакциныг харьцангуй хямд өртгөөр, тэгш хүртээмжтэй нийлүүлэх, вакцины хүйтэн хэлхээг бэхжүүлэх, боловсон хүчний чадавх бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Хувийн хамгаалах хэрэгслийн багцад:
·         Нэг удаагийн бээлий- 4103000 ширхэг
·         Нэг удаагийн маск-218 000 ширхэг
·         Комбинзон  -36,000 ширхэг
·         N95 маск -28500 ширхэг
·         Нүдний шил - 6000 ширхэг
·         Нүүрний хамгаалалт -6000 ширхэг тус тус багтаж байна.
Дэлхийн банкны Цар тахлын онцгой байдлын сангаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн тэргүүн эгнээнд цар тахалтай нүүр тулж буй эмч,эмнэлгийн ажилчдыг эрсдэлээс хамгаалахад зориулан хувийн хамгаалах хэрэгслийн багцийг өнөөдөр ийнхүү гардуулан өглөө.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан