Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 2026 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД 9.5 САЯ ТОНН НҮҮРС БОРЛУУЛЖ, 9.5 САЯ ТОНН НҮҮРС ЭКСПОРТОЛЛОО “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ-д танилцуулав С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа Шатахууны үнийн өсөлт барааны үнэд нөлөөлнө Айл өрхүүдийн хийн халаагуур, хийтэй баллон борлуулах цэгт хамтарсан шалгалт хийж байна Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь С.Бямбацогт: Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй “Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд 1600 гаруй сурагчид гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгожээ С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй
КОВИД-19 халдварын 377 тохиолдол бүртгэгдэж 2 хүн нас барлаа /2021.03.31/

ЭМЯ-наас КОВИД-19 халдварын шинэ мэдээллийг хүргэж байна.

Өчигдөр улсын хэмжээнд 10,52 хүний сорьцод шинжилгээ хийхэд 377 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 8447 боллоо.

Мөн шинээр 95 хүн эдгэрч нийт эдгэрсэн тоо 4920 боллоо. Шинэ тохиолдлуудын 328 нь нийслэлд, 49 нь орон нутагт бүртгэгдсэн.

Шинээр

  • Дархан уул аймагт - 16
  • Өвөрхангай - 6
  • Сэлэнгэ - 4
  • Булган - 4
  • Ховд - 1
  • Увс - 1
  • Архангай - 7
  • Төв - 5
  • Хөвсгөл - 5 тохиолдол илэрсэн.

Шинжилгээнд эерэг илрэх хувь гуравдугаар сарын эхнээс огцом нэмэгдсэн. Эмнэлэгт 1902 хүн эмчлэгдэж байгаагаас маш хүнд хүн 12 байна. 

Хэрвээ хатуу хөл хорио тогтоохгүй бол өдөрт илрэх халдварын тоо хэдэн мянгаар хэмжигдэж болзошгүй гэж эрдэмтэд үзжээ.

Хөнгөн хэлбэрийн өвчлөлтэй хүмүүсийг гэрээр тусгаарлаж буй ба 1000 орчим хүн байна. 

Одоогоор 490 мянган тун вакцин хүлээж авсан. Төв, Орхон, Өмнөговь аймаг болон нийслэлд 9437 хүнд вакцин хийснээр нийт 300366 хүнийг вакцинд хамруулаад байна. Энэ нь нийт дархлаажуулах хүн амын 15.2 хувийг эзэлж байна.

Одоогоор 50-аас дээш насны 112 мянган хүнийг вакцинд хамруулсан.

Нийт халдвар авсан хүмүүсийн 19 хувь буюу 1623 нь хүүхэд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан