Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
Ж.Чинбүрэн: Томуугийн эсрэг вакцины хамрагдалт өндөр байгаа нь сайшаалтай
Хадгаламжийн хүү 30%-аар нэмэгдлээ
Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
“Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ
Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2022 оноос Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Түүнийг тухайн үед Авлигатай тэмцэх газраас түр саатуулж, цагдан хорьж байв. Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эрүүл мэнд

Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх 13А маягт шаардахгүй боллоо
Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцоо буюу бидний хэлж заншсанаар 13А маягт нь үйлчлүүлэгчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор хэрэгждэг зохицуулалт бөгөөд бусад улс орнууд ч энэ зохицуулалтыг ашигладаг.
Эрүүл мэнд

УГТЭ-ийнхэн тархины саатай хүүхдүүдэд амжилттай мэс засал хийж ЧАДЛАА
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад тархины саатай хүүхдийн хөдөлгөөний алдагдлыг засах, булчингийн чангарлыг тавиулж, мэдрэлийн ёзоор таслах Ризотоми мэс засал багтдаг байсан. Тэгвэл энэхүү хагалгааг Монголд нутагшуулах зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэг /УГТЭ/-ийн баг хамт болон Япон улсын мэдрэлийн мэс засалч эмч мэргэжилтнүүдтэй хамтран эхний мэс заслаа есдүгээр сарын 20-ны өдөр амжилттай хийлээ.
Эрүүл мэнд

“ЭМЖЖ”, “Индранил” зэрэг эмнэлгүүд үнэгүй үзлэг хийнэ
Автомашингүй өдрийн хүрээнд жил бүр төв замын хөдөлгөөнийг хязгаарлаж, олон үйл ажиллагааг бүсчлэн зохион байгуулдаг. Маргааш буюу Бямба гаригт /2023.09.23/ болох машингүй өдрийн онцлог нь цар хүрээгээ тэлж, өдөрлөг болон өргөжиж байгаа билээ.
Эрүүл мэнд

Хиймэл оюун ухаанд суурилсан үзлэг оношилгооны “NURA-Монгол” төв нээлтээ хийлээ
Хиймэл оюун ухааны технологид суурилсан эрт илрүүлэг, үзлэг оношилгооны “NURA-Монгол” төв өнөөдөр/2023.09.17/ нээлтээ хийлээ. Жилд 30 мянган хүнд үйлчлэх боломжтой “NURA Монгол” төвийг “Таван богд групп” нээж байна.
Эрүүл мэнд

Томуугийн эсрэг вакциныг аравдугаар сарын 18-наас хийж эхэлнэ
Улсын хэмжээнд томуугийн улирлыг угтан, нийт 300,000 тун вакцин захиалжээ. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй адил дөрвөн цэнт вакцин захиалсан гэсэн үг юм. Түүнчлэн уг вакциныг аравдугаар сарын 17-нд хүлээн авах бөгөөд бэлтгэл ажлыг бүрэн хангаснаар аравдугаар сарын 18-наас зорилтот бүлгүүдийг дархлаажуулж эхэлнэ. Тус вакцин нь томуугийн A, B хүрээний тус бүр хоёр вирусийн үйлчилгээтэй аж. Зорилтот бүлэгт цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд болон 65-аас дээш насны иргэд, хөхүүл, жирэмсэн эхчүүд хамаарна. Мөн иргэд сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм. Вакцины дархлаа тогтоох хугацаа зургаан сар бөгөөд голчлон өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хийх аж.
Эрүүл мэнд

ХӨСҮТ: Хичээл, сургууль эхэлсэнтэй холбоотойгоор гэдэсний халдварт өвчин нэмэгдсэн
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт хоногт 40-60 орчим хүн үйлчлүүлж байгаагаас 30 орчим хувь хүн гэдэсний халдварт өвчнөөр хандаж байгаа аж. Тодруулбал, энэ долоо хоногт гэдэсний халдварын 72 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хонгоос 10-аар нэмэгдсэн үзүүлэлт гарчээ.
Эрүүл мэнд

Төвийн бүсийн аймгуудад шинэчилсэн тогтоол, журмыг танилцуулах сургалт эхэллээ
ЭМДҮЗ-ийн 2023 оны 6 дугаар сарын ээлжит хуралдаанаар ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн тогтолцоог шинэчлэн баталсан. Ингэхдээ энэ удаагийн шинэчлэлд алслагдсан сум тосгоны эрүүл мэндийн байгууллагууд болон орон нутагт үзүүлэх тусламж, үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж өгсөн.
Эрүүл мэнд

16 алба хаагчаас гэдэсний халдвар илэрч, ХӨСҮТ-д эмчлүүлж байна
Дулааны улиралд болон үерийн дараа хөрсний бохирдлоос үүдэлтэй гэдэсний халдварт өвчин нэмэгддэг. Үерийн голомтод үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдаас гэдэсний халдварт өвчний тохиолдол илэрчээ. Энэ талаар болон үерийн дараах халдварт өвчний эрсдэл болон ариутгал, халдваргүйжүүлэлтийг НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.
Эрүүл мэнд

УОК: Хээрийн эмнэлэг ОБЕ газрын 115-р ангид байгаа. Зөвхөн эмнэлэг нурсан тохиолдолд яаралтайгаар ашиглах зориулалттай
Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагт аадар борооны улмаас Дарь-Эхийн орчимд айлууд үерт автсан. Улмаар иргэдийн зүгээр гамшиг, осолын үеэр хэрэглэх хээрийн эмнэлэг хаана байна гэх асуудлыг сөхсөн иргэдийн шүүмж цахим сүлжээнд гарсан.
Эрүүл мэнд

Б.Батцэцэг: Харшлын сорил өгhttps://www.assa.mn/admin/photoсөн хүмүүсийн 70 хувь нь шарилжны харшилтай байдаг
-Өвөрмөц багажууд бий. Ходоодны дуран гэдэгтэй адил арьсны дуран гэж бий. Арьсыг хэт ягаан туяагаар мөн тодруулж хардаг аппарат байна. Харшлын сорилууд байна. Монгол Улсаас гадаадад эмчлүүлдэг өвчний жагсаалт гэж байдаг. Тэр дотор арьсны өвчлөл байхгүй. Тэгэхээр дотооддоо эмчилдэг гэсэн үг. Зарим эмчилгээ нь Монголд байхгүй тохиолдолд гадагшаа явдаг.
Эрүүл мэнд

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэдэсний халдварт өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй байна
Ойрын өдрүүдэд ус ихтэй аадар бороо нийслэлийн зарим хэсэгт үерийн эрсдэл бий болсон бол хөрсний бохирдол үүссэнээс болж гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, Е коли буюу гэдэсний савханцрын халдвар, энтеровирусын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин нэмэгдэх эрсдэлтэй байгааг ХӨСҮТ-өөс анхаарууллаа.
Эрүүл мэнд

Танилц: Баярын өдрүүдэд ажиллах эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын цагийн хуваарь
Баяр наадмын амралтын өдрүүдэд буюу 2023 оны долоодугаар сарын 08-наас 17-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллана. НЭМГ-ын даргын 2023 оны А/103, А/104 дүгээр тушаалын дагуу 2023 оны долоодугаар сарын 08-наас 17-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд байгууллага бүр хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулахаар боллоо.
Эрүүл мэнд