Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийн эмч, мэргэжилтнүүд Монгол Улсад анх удаа мөр эргүүлэгч шөрмөсний сэргээх боломжгүй урагдалд үений дурангийн мэс заслын аргаар гуяны шөрмөс шилжүүлэн нөхөн сэргээх эмчилгээг амжилттай хийлээ.
ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Спортын гэмтлийн тасгийн эрхлэгч, үений дурангийн эмч С.Батсүхээр ахлуулсан баг бүрэлдэхүүнд Монгол Улсын хүний гавьяат эмч, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Б.Бүргэд, их эмч Б.Эрдэнэболд, С.Золжаргал, О.Амгаланхүү болон мэдээгүйжүүлгийн эмч Ө.Оюунчимэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Айтолхын, Төрийн соёрхолт мэс заслын сувилагч Б.Жавзандулам нар багтсан.
Манай улсын анагаах ухааны салбарт гэмтэл согогийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан, оношилгоо, эмчилгээнд орчин үеийн арга техник, технологийг амжилттай нэвтрүүлэн нутагшуулж, үений дурангийн мэс засал эмчилгээг шинэ түвшинд хүргэснээр эмч, мэргэжилтнүүд үен дотор хөнөөл багатай аргаар эмчилгээ үйлчилгээний үр дүнг гаргаж, судалгаа шинжилгээтэй ажиллах бүрэн боломжтой болсон билээ.
Мөн энэ төрлийн мэс засал эмчилгээг хийлгэхээр АНУ, Япон, Солонгос, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг зорих иргэдийн урсгалыг татаж, эх орондоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү ойр, түргэн шуурхай, чанартай хүртээмжтэй авах боломж бүрдэж буй юм.
Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна
Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ
"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина
“Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ
Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй
Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо
Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ
Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
ГССҮТ: ҮЕНИЙ ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ ШИНЭ ТҮВШИНД ХҮРСНИЙГ БАТЛАВ
0 Сэтгэгдэл