ЭМЯ: Ханиад томуу ихэссэн тул сурагчдын амралтанд зохицуулалт хийх эсэхийг хэлэлцэж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Эзэн Богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртсэн эрхмүүд
ӨНӨӨДӨР: Монгол бахархлын өдөр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Өрхийн эмнэлгүүдийг “Эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд” холбоно
Х.Нямбаатар: Гандан орчмыг ногоон байгууламж бүхий жишиг гудамж болгон тохижуулна

Хамар угаавал сэтгэл санаа тайвширч, биеийн хүч, тамир тэнхээ нэмэгдэнэ
Агаар дуслын замаар дамжих ханиад томуу, томуу төст өвчин, бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх Уламжлалт анагаах ухааны хамар угаах засал эмчилгээг хэрхэн хийх тухай мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Энгийн үед ч сардаа 1-3 удаа хамраа угааж байх нь сэтгэл санааг тайвшруулж, биеийн хүч тамир, тэнхээг нэмэгдүүлнэ.
Эрүүл мэнд

Монгол Улс Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформд нэгдэн орох эрмэлзлийн захидалд гарын үсэг зурлаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-ын Хүүхдийн хорт хавдрын судалгааны “Сэйнт Жүүд” эмнэлэгтэй хамтран 2027 он хүртэл бага болон дунд орлоготой 50 улсад амьдарч буй хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийг санхүүгийн хүндрэлээс хамааралгүйгээр хүртээмжтэй олгох санаачлагыг 2021 оны арванхоёрдугаар сард гаргасан юм.
Эрүүл мэнд

Дэлхий даяар омикроны дэд JN.1 хувилбар хурдацтай тархаж байгааг анхаарууллаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн омикрон омгийн дэд хувилбар болох JN.1 -ийг “анхаарал татсан хувилбар” ангилалд оруулснаа мэдэгдлээ. Одоогийн байдлаар олон нийтэд үзүүлэх эрсдэл бага гэж дүгнэж буй ч Энэтхэг, Хятад, Их Британи, АНУ зэрэг хэд хэдэн оронд өргөн хэмжээгээр тархаад байгаа юм.
Эрүүл мэнд

БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН УЯЛДАА ХОЛБООГ ХАНГАХ, МАЛЧИД, ИРГЭДИЙН ҮҮРЭГ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
УОК-ын Шуурхай штабаас Хөвсгөл аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлыг эрсдэл багатай даван туулах, байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, малчид, иргэдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх үүргийг өглөө.
Эрүүл мэнд

Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг
Зуухан дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал CO2-ын оронд CO үүсдэг. Энэ нь угаарийн хий юм. Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг.
Эрүүл мэнд

Бага насныхан ханиалгахгүйгээр 2-3 хоногт хатгаа болж хүндэрч байна
Хүйтний улиралд томуугийн тархалт ихэсдэг. Гэвч энэ жил өмнөх онуудтай харьцуулахад томуугийн тархалт их байгаа бөгөөд мөн богино хугацаанд хатгаа болж хүндэрч байгааг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. Мөн халдварын тархалт ихэсч байгаа учир анхан шатны эмнэлгүүдийг уртасгасан цагийн хуваариар ажиллуулах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс илүүтэй аль болох гэрээр эмчлэх арга зөвлөгөө өгөх зохицуулалтыг эрүүл мэндийн салбар хийж байна. Харамсалтай нь зохицуулалт хийж, зөвлөгөө өгсөн ч бодит нөхцөл байдал дээр бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хохирч, хүүхдийн өвчлөл огт буурахгүй байгаа гэх. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаар дүүргүүдийн өрхийн эмнэлэг, яаралтай түргэн тусламжийн тасгийн ачаалал болон ханиад томуугаар өвдсөн бага насныхан эмнэлгийн байгууллагад хэр их хандаж байгааг онцоллоо.
Эрүүл мэнд

Томуугийн тархалт АНХААРУУЛАХ түвшинд хүрлээ
Томуугийн дэгдэлт эрчимжиж эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж, нэмэлтээр ор дэлгэж байна. Гэсэн хэдий ч орны хүрэлцээ манай улсад тун тааруу тул зарим өвчтөнүүд өрхийн эмчийн хяналт нь дор гэрээр эмчлүүлж байгаа юм. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалт идэвхжилийн буюу шар түвшинд шилжээд байна. Вирус судлалын тандалтаар амьсгалын замын синтициальвирус, аденовирус, метапневмовирус хамгийн түгээмэл буюу өндөр хувийн тархалттай байгаа аж. Мөн томуугийн А хүрээний H3N2 вирусийн тархалтууд хүн амын дунд өвчлөл үүсгээд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд буй.
Эрүүл мэнд

"Яаралтай тусламжийн тасагт удаан зогсох нь халдвар авах эрсдэлтэй"
-2023 оны томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг үндэслэн хариу арга хэмжээний шуурхай багийг байгуулан ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн 15 байгууллага 2126 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх орыг дэлгэсэн. ЭМЯ-наас харьяа байгууллагуудад 751 ор, харьяа эмнэлгүүдээс нь 120 гаруй орыг татан авсан.
Эрүүл мэнд




































