Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна Үндэсний шигшээ багийн тамирчид 2025 оны эхний 10 сарын байдлаар 135 медаль хүртлээ "Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина “Туулын хурдны зам” төслийн талбайн геологийн хэмжилт дуусжээ Нийслэлд гол нэрийн зарим барааны үнэ буурсан байна "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 62.3 САЯ АМ.ДОЛЛАРЫН ҮНИЙН ДҮН БҮХИЙ 1.22 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА П.Сайнзориг: Ерөнхий сайдын мэдэгдэл Үндсэн хууль зөрчсөн тул Л.Мөнхбаатар ХЗДХ-ийн сайд хэвээрээ гэж ойлгох хэрэгтэй Г.Занданшатар: Нүүрсний хулгайтай эрс шийдэмгий тэмцэхийн тулд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ зам барьж эхэллээ Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёсгүй
Хумхаа өвчин тараагч шумуул олширчээ

Европын 13 оронд денге буюу хумхаа өвчин тараагч шумуул эрс нэмэгдсэн байна. Тодруулбал Франц, Испани, Грек зэрэг орнуудад өвчин тараагч шумуул өмнөх жилүүдээс олширсон байгаа нь эрүүл мэндийн салбарынхны санааг зовоож буй. Цаг уурын өөрчлөлт эдгээр аюултай шумуулыг үржихэд хамгийн их нөлөөлсөн гэж Европын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв (ECDC) мэдээллээ.  Ирэх долдугаар сард "Парис 2024" наадам болох гэж байгаа тул албаны хүмүүс шумуулыг устгах, хянах ажиллагааг эхлүүлсэн. Мөн "ECDC"-гээс Европын орнууд руу аялах гэж буй жуулчин, оршин суугчдыг шумуулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авахыг зөвлөсөн байна. Хамгийн эхэнд, ил задгай ус, аягтай ус зэрэг шумуул татагддаг, үрждэг хэсгүүдээс хол байж, ил тавихгүй байхыг сануулжээ.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд шумуул нь Европын гол айдас болж байна. "Азийн бар шумуул" гэгдэх "aedes albopictus" нь дэлхийн хамгийн хор хөнөөлтэй шавьж юм. Эдгээр  шумуул нь Австри, Болгар, Хорват, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Мальта, Португал, Румын, Словени, Испанид байдаг. Түүнчлэн Бельги, Кипр, Чех, Нидерланд, Словак зэрэг улсад бүртгэгдсэн байна.  Бар шумуул нь дэнгийн халууралт, чикунгунья, зика вирус зэрэг өвчнийг тараадаг. Өмнө нь Африз, Ази, Америкийн зарим хэсэгт оршдог байсан ч Европын орнуудад тархсан нь хумхаа өвчний тархалт аюултай байгааг үзүүлж байна.

Денге нь томуу төст шинж тэмдгээр эхэлдэг боловч ноцтой болж, зарим тохиолдолд үхэлд хүргэдэг. Сүүлийн жилүүдэд олныг хамарсан дэгдэлт нэмэгдсэн. Өнгөрсөн онд Францад найм, Италид дөрөв, Испанид хоёр тохиолдол бүртгэгдсэн. Европын ихэнх бүртгэгдсэн тохиолдол нь жуулчид байсан ба энэ нь  хүн амын шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй. Өнгөрсөн жил гэхэд дэлхий даяар 5,000 тохиолдол бүртгэгдсэн. Орон нутгийн олдмол халдвар мөн нэмэгдэж, АНУ-д 2023 онд 130 хүн өвчилсөн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан