Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных

Хулгайн замаар зорчихгүй байхыг анхааруулж байна
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч нийслэл хотоос гарах хөдөлгөөн хязгаарласан хэвээр байгаа энэ үед иргэд хулгайн замаар автомашинтай зорчих, хүн тээвэрлэх зөрчил гарсаар байна.
Зөвшөөрөгдөөгүй автозамаар хүн тээвэр хийсэн 14 жолооч, 21 зорчигч, нийт 35 иргэнд Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна.
Нийгэм

Д.Гүрсоронз, Д.Одгэрэлд холбогдох хэргийг прокурорт буцаасан талаар шүүхээс тайлбар мэдээлэл гаргалаа
Яллагдагч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэрэг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Прокуророос шилжиж ирсэн. 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг явуулж,
456 хохирогчтой 58 хавтастай буюу 14500 хуудас хэргийн материалтай шүүгч танилцаад яллагдагч Д.Гүрсоронз, Д.Одгэрэл, Д.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна гэж шийдвэрлэсэн.
Нийгэм

Өргөө амаржих газрын тусламж үйлчилгээг дараах байгууллагуудад үзүүлнэ
2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өргөө амаржих газарт коронавируст (COVID-19)-ын тохиолдол гарч, хэсэгчилсэн хөл хориог тогтоогоод байна. Энэ хүрээнд дараах зохицуулалтыг хийн ажиллаж байгаа юм. Тиймээс эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд нэн яаралтай хамрагдах шаардлагатай иргэд:
Нийгэм

“Аюулгүй өрх, эрсдэлээс урьдчилан сэргийлье” арга хэмжээг зохион байгуулав
НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Засаг даргын Тамгын газар, “Багануур Дэлхийн Зөн орон нутгийн хөтөлбөр”-тэй хамтран “Аюулгүй өрх, эрсдэлээс урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгууллаа.
Нийгэм

Тусгай үүргийн нислэгт нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэд хамрагдана
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 22, 31-нд БНСУ руу хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авна.
Тус нислэгт 2020 оны 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэд хамрагдах юм.
Нийгэм

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын 2021.01.20-ны хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэн УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Нийгэм

Ерөнхий боловсролын бүх сургууль нь сургалтын танхимтай болсон анхны аймаг нь Завхан боллоо
Завхан аймгийн Онцгой байдлын газраас санаачлан сурагчдыг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөв дадал хэвшилтэй болгох, аюулгүй эрсдэлгүй орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд “Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг байгууллаа.
Нийгэм

Ч.Чинбат:Хулганаар дамжиж коронавируст халдвар тархсан гэх мэдээлэл худал болох нь тогтоогдсон
"Энхсаран сувилалд тусгаарлагдаж байгаад халдварт өвчний шинж тэмдэг илэрч эмнэлэгт эмчлүүлж байсан иргэний холбогдох мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цагдаагийн байгууллагын холбогдох нэгжид ирүүлсэн.
Нийгэм

Товчоодоор 1,485 тээврийн хэрэгслээр 3,718 зорчигч хотоос гарчээ
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрсөн 24 цагийн хугацаанд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор нийт 1,427 тээврийн хэрэгслээр 4,331 зорчигч хот руу нэвтэрч, 1,485 тээврийн хэрэгслээр 3,718 зорчигч хотоос гарсан байна.
Нийгэм

АНУ-д амьдардаг монголчууд ТҮК-ийн ажилтнууд, замын цагдаа нарт халдаг улавч хандивлажээ
Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон ДС хотод ажиллаж амьдарч буй монголчууд цар тахал тархсан энэхүү хүнд хэцүү үед ард олноо хамгаалахын төлөө идэр есийн хүйтнийг ажралгүй зүтгэж буй Тохижилтын үйлчилгээний ажилтнууд, Тээврийн цагдаагийн албан хаагчиддаа халдаг улавчны долоо хоногийн хэрэглээ буюу 1780ш улавч хандивлажээ
Нийгэм

173133 байгууллага QR үүсгэж 1.916.063 иргэний бүртгэлийг хийжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн захирамжийн дагуу нэгдүгээр сарын 19-ний өдрөөс нийслэлийн зүгээс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж, иргэний зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR платформын хэрэглээний хэрэгжилт ямар байгаа зэрэгт хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 173133 байгууллага иргэний QR үүсгэж 1.916.063 иргэний 2.444.776 удаагийн бүртгэл хийгдсэн байна.
Нийгэм

ОББҮХ: 2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна
Өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2021 оны анхны хурлаа цахимаар хийлээ. Хурлаар өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан болон 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, ОББҮХ-ны бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцсэн юм.
Нийгэм

Зах, худалдааны төв, агуулах худалдааны газруудад хяналт шалгалт хийлээ
“Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд Нийслэлийн 7 дүүргийн томоохон 26 хүнсний зах, худалдааны төв,агуулах худалдаанд хяналт шалгалтыг хийлээ.
Нийгэм

ТОВЧООДОД 8483 ХҮНД ХЯНАЛТ ХИЙХЭД СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛРЭЭГҮЙ
2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8483 хүн нэвтэрчээ.
Нийгэм





























