Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
ОББҮХ: 2021 онд агаарын бохирдлоос гадна хөрс, ус, хогны асуудлыг чухалчилна

Өнөөдөр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо 2021 оны анхны хурлаа цахимаар хийлээ. Хурлаар өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан болон 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, ОББҮХ-ны бүтэц, бүрэлдэхүүний талаар хэлэлцсэн юм.

ОББҮХ нь 2020 онд Агаар, хөрсний бохирдол болон хог хаягдлыг бууруулах чиглэлд томоохон ажлуудыг өргөн цар хүрээнд хэрэгжүүлэн ажиллалаа. Тухайлбал, түүхий нүүрсний хэрэглээг таслан зогсоох, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн 24 нэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцор 19 хувиар, PM25 тоосонцор 15 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгааг албаны хүмүүс онцоллоо. Мөн “Яндангаа хөөлье” аяныг улс орон даяар зохион байгуулж, 18 мянган өрх айлд сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн хордлогын эрсдлээс сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгч 12 мянган айлын яндан, зуухыг хөөлж ажилласан юм. Ингэснээр Эрүүл мэндийн байгууллагад ирдэг угаарын хийн хордлогын дуудлага 85 хувиар буурсан том ахиц гарлаа. Түүнчлэн Улаанбаатар хот, 21 аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сумдад шөнийн цахилгааны тарифыг тэглэх асуудлыг шийдвэрлэснээр агаарын бохирдлыг бууруулахад багагүй дэмжлэг болж байгааг хурлын үеэр онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан