Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных

Алтанбулагийн хилээр 49 иргэнийг татан авна
УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагааг өнөөдөр 15-18 цагийн хооронд зохион байгуулна.
Хилийн боомтоор 49 иргэнийг татан авах бөгөөд иргэдийг тусгай зориулалтын автобусаар Улаанбаатар хотод авч ирж, “Баянхангай” амралтын газарт тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Нийгэм

“Корэйн Эйр” компанийн нислэг 21:00 цагт газардах хуваарьтай байна
Цар тахлаас сэргийлэх зорилгоор тогтоосон хилийн хязгаарлалтын улмаас жил гаруй хугацаанд Сөүл-УБ чиглэлд нислэг үйлдээгүй “Корэйн Эйр” компанийн нислэг өнөөдөр хийгдэнэ. Тус нислэг 21:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.
Нийгэм

Дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр ирэх дөрөвдүгээр сард агаарын температур Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн нутаг, Төв болон Өмнөговь аймгуудын ихэнх хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
Нийгэм

Цагаан нөмрөгт баатрууддаа олон улсын эмч нарын баярын мэнд дэвшүүлье
Эрхэм хүндэт эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчид аа!
Та бүхэндээ олон улсын эмч нарын баярын өдрийн мэндийг хүргэж, монгол хүн бүрийн эрүүл мэнд, энх амгалан амьдралын төлөө хичээнгүйлэн зүтгэж буй их үйлсэд тань талархал илэрхийлж, мэхийн хүндэтгэе.
Энэ удаагийн олон улсын эмч нарын баярын өдөр дэлхий даяар коронавирусийн цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед тохиож байна. Нийслэлийн иргэдэд өнөөдрийн байдлаар харьяа эрүүл мэндийн 29 байгууллага, өрхийн эрүүл мэндийн 142 төв, хувийн хэвшлийн 1267 эмнэлэг, сувилал, клиник, 1200 эмийн сангийн нийт 15 мянга гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж, эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Нийгэм

Д.Сумъяабазар: Халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдвөл ажил, амьдрал тасалдахгүй, хатуу хөл хорио тогтоохгүй
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, UBS телевизийн “Өглөөний мэнд Улаанбаатар” хөтөлбөрийнхөн шуурхай зөвлөгөөн болон Хотын даргын холбогдох албаныханд өгсөн үүрэг, даалгаврыг шууд дамжуулан хүргэсэн. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд хандан уриалга хэлсэн юм.
Нийгэм

НИТХ-аас гэр хорооллын айл өрх хашаандаа мод тарих, ногоон байгууламж байгуулах саналыг дэмжинэ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын Захирагчийн албанаас 2016-2020 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний тайлан мэдээллийг сонсож, цаашид хийхээр төлөвлөгөөний талаар хэлэлцсэн.
Нийгэм

Зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоолоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай А/200 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон юм.
Нийгэм

ИПОТЕКИЙН 6 ХУВИЙН ЗЭЭЛ, ОРОН СУУЦЖУУЛАХ ХӨТӨЛБӨР ЗЭРЭГ САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Барилга, хот байгуулалтын яам “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд салбарын талаар тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нийгэм

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа өгнө үү
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд есөн дүүргийн нутгийн удирдлагын байгууллага, иргэд, аж ахуйн нэгжээс цахимаар санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг бүхий Ажлыг хэсгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжаар байгуулсан.
Нийгэм

Эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт орууллаа
Монгол Улсын Засгийн газраас агаарын хилийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр төлөвлөж буйтай холбогдуулан ирэх дөрөвдүгээр сараас эхлэн эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт орууллаа.
Нийгэм

Халдвар тархах өндөр эрсдэлтэй хороод
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш батлагдсан “Ковид-19” халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна.
Нийгэм

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаанаар үргэлжлүүлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.
Улаанбаатар хотын иргэдийн аж амьдралтай холбоотой уг хуулийг 1994 онд баталж, өнгөрсөн хугацаанд нэг удаа өөрчлөлт оруулсан байдаг. Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл болсон.
Нийгэм
Ирэх сард хийхээр төлөвлөгдсөн тусгай үүргийн нислэгийн хуваарьт зарим өөрчлөлт орлоо
Мөн Засгийн газраас Монгол Улсын хилийг 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор 4 дүгээр сард зарласан тусгай үүргийн нислэгээр Сөүлээс бусад чиглэлээс ирэх иргэд тийзээ шууд авиакомпаниудад хандан худалдан авах энгийн горимд шилжиж байна. Үүнд зөвхөн транзит зорчигч авах Сөүл-Улаанбаатар чиглэлийн 04.23-ны нислэг мөн хамаарна.
Нийгэм

Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 5.1 ам метр болжээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 2016-2020 онд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний асуудлаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит V хуралдаан үргэлжилж байна.
Ногоон хөгжлийн үзэл санаанд тулгуурласан, иргэдийг оролцоогоор хангасан эдийн засгийн өсөлтийг бий болгосноор хүрээлэн байгаа орчны тогтвортой байдлыг хадгалан ирээдүй хойч үедээ өвлүүлэн, үр өгөөжийг нь урт хугацаанд хүртэх боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлсэн хөгжингүй улс болох талаар Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогод тусгасан байдаг.
Нийгэм






























