Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ
Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа
ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана
ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа
Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных

Түймэр гарах эрсдэл өндөр байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Архангайн Эрдэнэмандал, Булганы Могод, Сэлэнгийн төвийн хэсэг, Сүхбаатарын Баруун-урт түймрийн эрсдэл НЭН ИХ түвшинд, Увсын төв, Завханы баруун, Хөвсгөлийн өмнөд, Булган, Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун, Сүхбаатарын өмнөд хэсэг түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд байна.
Нийгэм

Зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэвэл Зөрчлийн хуулиар шийтгэл ногдуулна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 4 дүгээр сарын 10-наас хөл хорио тогтоож байгаатай холбогдуулан хүнсний өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулж зах худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.
Нийгэм

Сэлбэ дэд төвийн дулааны станцын барилгын ажил 85 хувьтай байна
Азийн хөгжлийн банк, НЗДТГ-ын хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Сэлбэ дэд төвийн 28 МВт хүчин чадал бүхий дулааны станцыг 2019 оноос барьж эхэлсэн. Тэгвэл тус станцын барилга, шугам сүлжээний угсралтын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна.
Нийгэм

Газрын цахим дуудлага худалдаа зохион байгуулж нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо
Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/100 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд дөрөвдүгээр сарын 7-ны 09:00-15:20 цагийн хооронд 11 байршилд газрын дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Эдгээр 11 байршлаас долоон байршилд 16 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн. Улмаар тус долоон байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо.
Нийгэм

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг буулгалаа
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны үзүүрт нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан сэндвичэн барилгыг оршин суугчдын гомдлын дагуу албадан буулгаж, газрыг нь чөлөөллөө. Тус барилгыг барьж эхлэхэд хорооны Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас буулгахыг, барилгаа үргэлжлүүлэн барихгүй байхыг удаа дараа сануулсан. Гэвч эзэд нь “Бид хөөцөлдөөд зөвшөөрлөө бараг авч байна. Хүмүүстэй ярьж тохирсон” гэх зэрэг тайлбар хийсээр хөл хорионы үеэр барьж дуусгажээ.
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 480 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид эхний нэгдүгээр улиралд ахуйн гал түймрийн 480 дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 292 иргэний амь нас, 28 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага12,6 хувиар буурсан дүнтэй байна.
Нийгэм

Ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна
Иргэдийн санамсар болгоомжгүй байдлын улмаас 25 удаа шар өвсний түймэр гарч, нийт 19.1 га талбай гал түймэрт өртсөн байна. Эдгээр дуудлагад Нийслэлийн Онцгой байдлын газрын дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид шуурхай унтрааж ажилласан.
Нийгэм

“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл - 2021” цахим үзэсгэлэн Оюуны өмчийн асуудлаар хэлэлцэж байна
Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл 2021” уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Нийгэм




































