УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна

Амиа алдсан цэргийн ар гэрийнхэн камерын бичлэг үзэхээс түр татгалзлаа
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан 21-настай цэрэг энэ сарын 13-нд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан цэргийн ангийн камерын бичлэгийг өнөөдөр талийгаачийн ар гэрийнхэнд үзүүлэхээр болсон. Харин ар гэрийнхэн нь камерийн бичлэгийг үзэхээс түр хугацаанд татгалзжээ. Энэ талаараа талийгаачийн аав хэлэхдээ "20 гаруй хоногийн бичлэгийг үзэхэд олон хоног шаардагдах юм байна. Тиймээс би өөрийн хүсэлтээр хойшлууллаа. Ажил явдлаа дуусгаад бүх бичлэгийг нь үзнэ. Бичлэг үзэхээр бол гарын үсэг зур гэсэн. Тийм учраас бичлэг үзсэнгүй. Би гомдолтой байна. Би эрүүл хүүгээ явуулсан. Эрүүл хүүхдээ хүлээж авах ёстой байсан. Цэргийн шалгалтаар миний хүүг эрүүл гээд аваад явсан. Хэлснээр нь бүгд камерын бичлэгт байгаа бол би камер, задлан шинжилгээний хариу хоёрт итгэнэ” гэв.
Нийгэм

Ахмад багш И.Амгаланбаатар “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнагдлаа
Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул, АБТА, Клиник профессор, ахмад багш Ичинхорлоогийн Амгаланбаатарыг Засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнасныг АЗДТГ-ын дарга Ц.Амартөгс өнөөдөр гардуулж өглөө.
Нийгэм

ЦТЭ: Цэргүүдийн шинжилгээний хариу гурван цагийн дараа гарна, ханиадтай цэргүүд их байна
Зэвсэгт хүчний 326 дугаар ангид өнгөрөгч сарын 20-ны өдөр цэрэгт татагдсан 21 настай оюутан нас барсан харамсалтай хэрэг өнөө өглөө гарчээ. Хүүгийн ар гэрийнхэнд энэ тухай мэдээллийг утсаар хэлж "Хүү чинь унтаад сэрсэнгүй, ирж цогцсыг нь хар" хэмээн утсаар хэлжээ. Эл золгүй явдлыг талийгаачийн ээж, аав үл зөвшөөрч манай сайтад хандсан юм.
Нийгэм

Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцыг ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд нийслэлийн дөрвөн байршилд авто замын доогуур нүхэн гарц байгуулахаар болсон. Үүний нэг болох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 68 хувьтай үргэлжилж байна. Бүтээн байгуулалтыг “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК гүйцэтгэж буй. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Арваннэгдүгээр сарын 8-нд болсон түгжрэлийн гол шалтгаануудын нэг нь дулааны цахилгаан станцууд өдрийн цагаар галт тэргээр 28 удаа нүүрс нэмж авсан явдал. Иймд энэ байршилд нүхэн гарц ашиглалтад орвол төв зам буюу Энхтайвны өргөн чөлөөнөөс баруун тийш 22-ын товчоо хүртэлх авто замын хөдөлгөөн галт тэрэгний хөдөлгөөний улмаас саатахааргүй болох юм" гэв.
Нийгэм

Улсын их дэлгүүрийн сүлд мод асаах ёслол маргааш болно
Шинэ жилийн уур амьсгал хэдийнэ орж, томоохон худалдаа үйлчилгээний төвүүд гацуураа засч эхэлжээ. Уламжлал болсноор нийслэлд хамгийн эхэнд Улсын их дэлгүүр гацуурын гэрлээ асаадаг. Тэгвэл сүлд модны гэрэл асаах ёслол нь ирэх Мягмар гаригт болох аж.
Нийгэм

Орон нутгийн зарим чиглэлийн автобусыг Драгон төвөөс явуулна
Орон нутгийн авто тээврийн үйлчилгээний байршилд өөрчлөлт оруулж байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тодруулбал, Төв, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ чиглэлийн автобусыг өнөөдрөөс эхлэн "Драгон Холдинг" компанийн байрнаас (хуучнаар Драгон төв) явуулахаар болжээ. Мөн Дархан-Уул, Орхон чиглэлийн такси үйлчилгээг тус төвөөс явуулахаар болжээ.
Нийгэм

Хоёр давхар автобус шатав
“Офицер-Таван шар” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг давхар автобус өнөөдөр /2023.11.11/ шатлаа. Нийслэлийн Онцгой байдлын газраас энэ асуудлыг тодруулахад “Хоёр давхар автобусны хөдөлгүүр хэсэгт гал гарсныг Нийслэлийн Онцгой байдлын газар/НОБГ/-ын Гал унтраах шуурхай алба 8 минутын хугацаанд аюулгүй болгосон. Хүн бэртэж гэмтээгүй. Урьдчилсан байдлаар цахилгааны массаас үүдэн гал гарсан байх магадлалтай. Шалтгаан нөхцлийг бүрэн тогтоохоор НОБГ-ын гал унтраах шуурхай албаны бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна" гэдэг мэдээллийг өглөө.
Нийгэм

ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫН “АХЛАГЧИЙН АЛБА БИДНИЙ БАХАРХАЛ” АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Батлан хамгаалах яамны сайдын зөвлөлийн хурал, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар жил бүрийн 11 сарын 9-ний өдрийг Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын “Ахлагчийн албаны бие бүрэлдэхүүн”-ийг алдаршуулах ажил арга хэмжээг зохион байгуулдаг.
Нийгэм

Автобусаар зорчих төлбөрийг 1000 төгрөг болгоно
Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар өнгөрсөн есдүгээр сард нийтийн тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон бөгөөд олон санал гарсан талаар мэдээлж байв.
Нийгэм

Ээж, аавууд 3 үгт хаягийг ашиглан хүүхдийнхээ байршлыг мэдэж болно
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, "Монгол шуудан" ХК "what3words" технологи ашиглаж байна. Сүхбаатар дүүрэгт 2,200 гаруй “what3words” хаягийн самбар байрлууллаа. Бид ертөнцийн зүг чигээр хаягаа заах бус гуравхан үгийн тусламжтайгаар "what3words" аппликэйшнээр хаягаа амар хялбар заах боломжтой боллоо.
Нийгэм

М.Баяраа: Есөн тэрбумаар давс цацах, цас цэвэрлэх тоног төхөөрөмж авна
Тэрээр "Одоогийн байдлаар 700 гаруй тонн, 300 гаруй тонн бодисыг зам цэвэрлэгээнд ашиглаад байна. Нөөцийн хувьд давс 3500 тонн, бодис 2600 тонн үлдсэн. Цасны хэмжээнээс хамааран нөөц хэр хангалттай вэ гэдэг асуудал яригдана. Өмнө жил давс биш хужир цацсан гэдэг асуудал болсон учир давс нийлүүлэгч компаниуд давсаа шинжилгээний бичигтэй ирүүлж байгаа. Мөн манайхаас давхар лабораториор шинжлүүлсний үндсэн дээр мөнгөө шилжүүлсэн. Энэ жилийн хувьд давс сайн хайлж байгаа юм.
Нийгэм

































