Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

Мөрийтэй тоглоомчдоос хахууль авсан цагдаа нарын хэргийг хаагаагүй гэв
Цагдаагийн хоёр алба хаагч цахим мөрийнтэй тоглоомын газар ажиллуулдаг этгээдүүдээс хахууль авдаг байсан болзошгүй хэргийг 2023 оны арваннэгдүгээр сард илрүүлж, шалгаж эхэлсэн. Энэ хэргийг хаагаагүй, ажиллагаанд шалгаж байгаа гэдгийг прокурорын байгууллагаас мэдээллээ. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд/2023.11.16/ цахим мөрийтэй тоглоомын нөхцөл байдал, цахим сүлжээнд цагдаагийн алба хаагч энэ хэрэгт холбогдсон талаар мэдээлэл хийсэн.
Улс төр

"Гуравдугаар сарын 1-нээс өмнө 21 аймаг, есөн дүүрэгт УИХ-ын сонгуулийн хэсэг байгуулна"
Дөрвөн жилд нэг удаа болдог УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт явуулахаар шийдвэрлээд буй. Энэ удаагийн сонгуулиар 126 гишүүн сонгогдох бөгөөд таван бүсэд хамаарах сонгуулийн 13 тойргийг байгуулж, 78 мандаттай байхаар баталсан юм.
Улс төр

Аймаг, нийслэлийн удирдлагуудад сонгуулийн хэсэг байгуулах зөвлөмж хүргүүлэв
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 13.1-т "Сонгогчдын санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн ИТХ сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ний өдрөөс өмнө байгуулж, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлана" хэмээн заасан. Үүний дагуу 21 аймаг, есөн дүүргийн ИТХ энэ сард багтаан сонгуулийн хэсгийг байгуулах ёстой.
Улс төр

Нэр дэвших намууд ирэх сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө гаргана
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хуваарийг өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд баталсан. Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдээллээр хуваарийн дагуу сонгуулийн бэлтгэх ажлыг хангаж буй. Эдгээрээс олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй сэдэв бол нэр дэвших намуудын мөрийн хөтөлбөр. Тэгвэл мөрийн хөтөлбөрөө нэр дэвших намууд ирэх гуравдугаар сарын 25-наас өмнө дүгнэлт гаргуулахаар аудитын дээд байгууллагад хүргүүлэх ёстой аж.
Улс төр

Ёс зүйн хорооны гишүүд үнэмлэхээ гардан авлаа
УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр Төрийн албаны зөвлөлийн дарга, Ёс зүйн хорооны гишүүн Л.Цэдэвсүрэн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны гишүүн Б.Пүрэвдагва, Ёс зүйн хорооны дарга,Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс нарыг хүлээн авч уулзан үнэмлэхийг нь гардуулж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцжээ.
Улс төр

Давж заалдах шатны шүүхээс Г.Буяндоржийн ялыг хэвээр үлдээжээ
"Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нарт холбогдох хуурамч баримт бичиг ашиглан, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг 2024 оны хоёрдугаар сарын 7-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцжээ. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.
Улс төр

“ҮХЦ даргаа сонгож чадахгүй байгаа нь засаглалын хямралд орсны шинж”
Үндсэн хуулийн цэцэд нийт есөн гишүүн байдгаас гурвыг нь УИХ-аас, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ томилдог. Хамгийн сүүлд Үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Чинбат тэтгэвэртээ суусан тул түүний оронд хуульч Ө.Мөнхсайханыг томилсон. Харин Д.Одбаярын оронд Л.Өлзийсайханыг томилсноор Үндсэн хуульд харьсан улстөрч, халагдсан дарга очдог байсан явдал өөрчлөгдсөн. Гэвч өнөөдрийн хүртэл Үндсэн хуулийн цэцийн дарга томилогдоогүй байгаа нь тэнд засаглалын хямрал үүссэн үү гэх асуулт тавигдахад хүргэж буй юм. Энэ талаар өмгөөлөгч, хуульч Б.Баяраагаас тодрууллаа.
Улс төр

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн засгийн газруудын дээд хэмжээний уулзалтаас “Global Government Excellence Award” шагнал хүртлээ
Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буй Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалтаас Монгол Улсын Засгийн газарт “Global Government Excellence Award” шагнал гардуулав.
Улс төр

АНЭУ-тай Хиймэл оюун ухааны салбарт хамтарна
ЦХХХ-ны сайд Н.Учрал АНЭУ-ын Хиймэл оюун ухаан, цахим эдийн засаг, зайны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Төрийн сайд Омар Султан Аль-Оламатай өнгөрсөн 11 дүгээр сард хоёр талын уулзалт хийж, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахаар тохирсны дагуу “Хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурав.
Улс төр

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Дэлхийн засгийн газруудын дээд түвшний уулзалт”-д оролцож байна
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал 2024 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Дубай хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалт”-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн зохион байгуулагч талын урилгаар анх удаа оролцож байна.
Улс төр

Валентин гэгээнтэн монгол хүн байжээ
Хүний түүхийг тэд биш Монголчууд бүтээсээр ирсэн нь улам л тодорхой болсоор... "Хүн мичнээс үүссэн, харин мич нь монгол хүнээс үүссэн" гэдгийг шинжлэх ухаан нэгэнт нотолсоон. Энэ гайхамшигт нээлт шинэ шинэ нотолгоогоор баяжсаар байна. Евроцентризмын бурангуй үзэлтнүүд “Хомосапиенс Африкт үүссэн баримт”-ыг сөргүүлэн тавьж биднийг гомдоосоор ирсэн явдалд цохилт өгсөн нээлт өчигдөрхөн гарлаа.
Улс төр

У.Хүрэлсүх: Герман улс манай улсад 2025 он хүртэл ₮300 тэрбумын хөгжлийн санхүүжилт олгохоор болсон
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар албан ёсны уулзалтын дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл хийв.
Улс төр

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр Чингис хаан музейд зочилно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, түүнйи гэргий Элке Бюнденбендэр нарыг өчигдөр Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэлсэн.
Улс төр































