Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Монгол Улсын иргэн бүр насан туршдаа нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд хамрагдах эрхтэй “Эйр Индиа” нисэх компанийн онгоцны сүйрлийн уршгаар 240 гаруй хүний амь эрсдэв Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо СУРГАСАН 18 АДУУГ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ МОРЬТ ХАРВААНЫ ЗАРИМ ШАВЬ НАР ОРОЛЦЖЭЭ Г.Занданшатар: Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэг цагт 4715 төгрөг төгрөг байна Төрийн байгууллага, албан тушаалтанд авлигаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлэв Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлж, эмчлэх боломж нээгдлээ Алт цэвэршүүлэх үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Ц.Баатархүү: ЦХИХХ-ны салбарт суурь шинэчлэл хийнэ

ЦХИХХ-ны сайдын шуурхай хуралдаан арваннэгдүгээр сарын 19-ний өдөр боллоо. Энэхүү хурлаар гурван асуудлыг онцлон авч үзэж, холбогдох дарга нарт үүрэг чиглэл өгсөн.

Нэгдүгээрт, 2025 оны төсөвтэй холбоотойгоор 2025 оны ажлын төлөвлөгөөгөө эцэслэж, нэгтгэх, долоо хоног бүр гүйцэтгэлээ дүгнэж, шахаж ажиллахыг үүрэг болгов. 

Хоёрдугаарт, Засгийн газрын тогтоолд тусгасан 30 үүрэг чиглэлийн хэрэгжилтийг дүгнэж, үнэлэх, тодруулбал, камерын нэгдсэн стандартыг боловсруулах, эмзэг мэдээлэл бүхий байгууллагуудын жагсаалтыг шинэчлэх зэрэг асуудлуудыг дурдав. 

Гуравдугаарт, ирэх жилүүдэд хийж гүйцэтгэх ажлын ерөнхий концепцээ зарлах, жишээлбэл, орон нутгийг шилэн кабелиар холбоход 2025 онд 16.5 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. 2027 онд Үндэсний хиймэл дагуул хөөргөхөөс өмнө ямар ямар аймаг, сумдыг шилэн кабелиар холбох жагсаалтыг эцэслэх, 5G-г хэрхэн нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг хөндөв.Мөн дижитал шилжилтэд ЦХИХХЯ түүчээлж, салбарын статистикаа нэгтгэж, суурь шинэчлэл хийхээр ажиллаж байна гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан